БНСУ-ын Амьтан ургамлын хорио цээрийн газрын дарга Сha Sang-ho /Ph.D./ болон судлаач Ryoo Soyoon, Cho Eungun, Seo Seongmin нар 2024 оны 04-р сарын 30-наас 05-р сарын 02-ны хооронд УМЭАЦТЛ-ийн үйл ажиллагаатай танилцаж, төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэхүү төсөл нь 2024-2028 оны хооронд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд шүлхий өвчний харьцуулсан судалгаа хийгдэх юм.
Энэ удаагийн уулзалтаар өөрсдийн хөгжүүлэлт хийж байгаа бодит цагийн полимеразын гинжин урвалын 4 ширхэг машин (Real-Time Polymerase Chain Reaction)-ийг тус лабораторийн ГХӨОТЛ-ийн молекул биологийн лабораторид суурьлуулав.