Уудам Монгол эх орныхоо өнцөг булан бүрт ажиллаж, амьдран суугаа малчин олон монголчууддаа, мал, амьтны эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, нийтийн эрүүл мэндийг сахин хамгаалах их үйлст хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байгаа төр, хувийн хэвшлийн малын эмч, мэргэжилтэн, албан хаагч, олон улсын байгууллагын хамт олон та бүхэндээ Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн хамт олноос XVII жарны "ЭЛДЭВ ЭРДЭНЭТ" хэмээх хөхөгчин могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин амгалан байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөж байна.