Мал эмнэлгийн албаны хэмжээнд энэ оны 3-р сард Гамшгаас хамгаалах комманд штабын сургуулилт зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Ажиллагааны удирдлагын газрын хэлтсийн дарга, хурандаа Б.Мягмардорж, ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Алтан-Очир, ахлах мэргэжилтэн, ахмад Т.Батбаатар нар 2-р сарын 26-ны өдөр УМЭАЦТЛ-ийн нийт албан хаагчдад сургуулилтын үеийн бэлтгэл ажлыг хэрхэн хангах талаарх ажлын байрны сургалтыг зохион байгуулж, мэргэжил, аргазүйн зөвлөгөө өглөө.
Сургалтаар гамшгаас хамгаалах КШС-ын зохион байгуулалт, үйл ажиллагааны талаар, гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал тухай, мөн гамшгаас хамгаалах улсын алба, мэргэжлийн ангийн дүрэм, байр зүйн зураг хэрхэн хийх тухай сэдвийн хүрээнд мэдээлэл хийж, тус лабораторийн эмч, ажилчид идэвхтэй хамрагдлаа.