• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Ямааны годрон өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Годрон өвчингарсан тохиолдолд халдварын тархалт, хүрээ, нөхцөл байдлыг харгалзан мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, сум, дүүргийн Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1     Хорио цээрийн арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулж дайчлан ажиллуулах ;
8.1.2     Хорио цээрийн дэглэм тогтоосон үед хорио цээрийн бүс тогтоох, халдваргүйжүүлэлтийн цэг ажиллуулах, анхааруулга тэмдэг байрлуулах, ил өвчтэй малыг устгах, булшлах, хүн, тээврийн хэрэгсэл, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг зогсоох арга хэмжээг хэрэгжүүлэх ;
8.1.3     Зайлшгүй шаардлагаар нядласан, устгасан малын нөхөн олговор болон өвчинтэй тэмцэхэд гарах бусад зардлын асуудлыг Монгол улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль болон бусад холбогдох тогтоомжуудаар зохицуулах;
8.1.4     Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн малыг устгасан юм уу үхсэн, сэргийлэх вакцины таригдснаас хойш 21 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, хэвтэр бууц, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

9.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

9.2.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, өвчинтэй тэмцэх зааврын биелэлтэнд хяналт тавих;
9.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
9.2.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, өвчтэй ямааг ялган тусгаарлах, устгах ажиллагаанд хяналт тавих;
9.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

9.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
9.3.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж ил шинж тэмдэгтэй өвчтэй малыг ялгаж тусгаарлан устгалд хамруулах;
9.3.3 Сүрэгт эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
9.3.4 Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл ямаанд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;
9.3.5 Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
9.3.6 Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
9.3.7 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
9.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
9.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх;
9.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
9.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
9.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
9.4.3 Малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын э‎мчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
9.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй мал байсан хашаа байрны бууц, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх;

9.4.5  Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.