Найм. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ
8.1. Тэмцэх ерөнхий арга хэмжээ . Шувууны томуу өвчинтэй тэмцэх ажил нь энэхүү зааврын уг өвчин гарсан үед авч хэрэгжүүлэх арга хэмжээний бүлэгт заасан арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хамаарах бөгөөд харин өвөрмөц сэргийлэх арга нь уг өвчнөөс тэжээвэр шувууны аж ахуй эрхлэгчдийн шувууг хамгаалах зорилгоор бүрэн вакцинжуулах асуудал юм. Гэвч энэ асуудал нь байран маллагаатай аж ахуйн хувьд (битүү байртай ) зэрлэг шувуудтай шууд харьцах эрсдэл багатайгаас гадна вакцинжуулалтын дараа өндөглөлт түр буурах талтай тул заавал энэ аргыг хэрэглэх нь аж ахуйдаа биоаюулгүйн шаардлага хангасан аж ахуйн тухайд төдийлөн шаардлаггүй байж болно.
Иймд манай орны нөхцөлд угаасаа шувууны тоо цөөн нилээд нь битүү байранд байдаг тул задгай байртай буюу цөөн тооны шувуу үржүүлдэг хувиараа уг аж ахуй эрхэлж буй хүмүүсийн шувууг цаашид заавал вакцинд хамруулж байх нь зүйтэй
8.2 Сэргийлэх арга хэмжээ. Өндөр хоруу чанартай вирүсээр үүсгэгддэг шувууны томуу өвчин гарсан цагаас дэлхийн олон улс оронд уг өвчнөөс сэргийлэх вакцины технологийг зохион бүтээх ажил явагдаж эхэлсний дотор өнөөдөр хэд хэдэн оронд өндөр идэвхтэй шинэ технологийн вакцин зохион бүтээгдээд байна. Үүний нэг нь манай улс өөрийн оронд уг өвчин оношлогдсон цагаас эхлэн худалдан авч амжилттай хэрэглэж байгаа БНХАУ-ын Харбин хот дахь Мал эмнэлгийн эрдэм шинжилгээний хүрээлэнд орчин үеийн биотехнологийн аргаар зохион бүтээж тус хүрээлэнгийн Веика биотехнологийн компанид үйлдвэрлэж байгаа өндөр хоруу чанартай томуугийн вирүсийн H5N1 дэд хэвшинжээр үүсгэгдсэн шувууны томуу өвчнөөс сэргийлэх ре-ассортант вакциныг хэрэглэж байна
Вакциныг шувууны цээжний булчинд эсвэл арьсан дор тарих ба хүзүүний дунд хэсэгт, ар талаас нь доош чиглүүлэн зүүг хатгаж тарина. Тарихдаа 2-5 долоо хоногийн настай тахианд 0,3 мл, 5 долоо хоногоос илүү настай тахианд 0,5 мл, урт хугацааны дархлаа тогтоох зорилгоор үржлийн эсвэл өндөглөгч тахианд 6 сар тутамд 0,5 мл-ээр хэрэглэх нь тохиромжтой.
Харин 2-5 долоо хоногийн настай нугас болон галуунд 0,5 мл-ээр, хоёр дахь тарилтыг 4-5 долоо хоногийн дараа 1 мл-ээр тарина. Галуунд 4 сар тутамд 1-1,5 мл-ээр, нугасанд 6 сар тутамд 1 мл-ээр тарих нь зүйтэй.
8.3. Вакцин тарихдаа доорхи зүйлийг анхаарна.
- Шувууны томуугаар өвчилсөн болон сэжигтэй эрүүл бус шувуунд хэрэглэхийг хориглоно.
- Вакциныг хөлдөөж болохгүй
- Хэрэв вакцины сав хагарч гэмтсэн эсвэл вакцинд тосон болон усан үе тогтсон, бохирдсон байдал ажиглагдвал хэрэглэж болохгүй
- Хэрэглэхийн өмнө тасалгаанд тавьж бүлээсгэнэ. Вакциныг онгойлгосноос хойш 24 цагийн дотор бүрэн хэрэглэнэ. Вакцин тарих шувуу бүрт тариурын зүүг сольж байна.
- Шувууг вакциндсанаас хойш 28 хоногийн дотор нядалж хүнсний зориулалтаар хэрэглэж болохгүй.
Уг вакциныг тарьсанаар ямар нэгэн гаж нөлөө үзүүлэхгүй боловч богино хугацаанд өндөглөгч тахианы өндөглөлт цөөрч болох ба энэ нь удаан үргэлжлэхгүй.
Вакцин нь 250 мл, 500 мл-ээр савлагдсан байх ба 30-60 шилээр нэг баглаа болон гарсан байна..
Вакциныг 2-80С-т хадгалах ба үйлдвэрлэснээс хойш 12 сарын дотор хэрэглэнэ