• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шувууны ларинготрахейт өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шувууны ларинготрахейт өвчингарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1     Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед шувууны шилжилт, хөдөлгөөн болон үзэсгэлэн зохион байгуулахыг хязгаарлах ;
8.1.2     Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн шувууг нядласан буюу үхснээс хойш 2 сарын дараа бүх шувуунд мал эмнэлгийн үзлэг, өвчтэй шувуунд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж, мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавих ;
8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох ;
8.2.3     Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, шувуу бүхий иргэд, хүмүүст өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.3.2     Өвчний сэжиг илэрсэн аж ахуй, фермийн бүх шувуунд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж, зохих дээж авч шинжилгээгээр өвчний онош тогтоогдвол тухайн аж ахуйн бүх шувууг устгах ажлыг зохион байгуулах ;
8.3.3     Тайван бус аж ахуйгаас өвчнийг бүрэн устгах хүртэл амьд шувуу, мах, өндөг, тэжээл, тоног хэрэгсэл гадагш гаргахыг хориглох, шувууны шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
8.3.4     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.5     Голомтын эргэн тойронд байгаа айл, аж ахуй, фермийн эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл шувуунд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
8.3.6     Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах талаар зөвлөгөө өгөх ;
8.3.7     Өвчтэй шувуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8     Өвчний улмаас үхэж хорогдсон шувууны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах ;
8.3.9     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх ;
8.4 Шувуу бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2     Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мэргэжлийн хяналтын болон мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.4.3     Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын э‎мчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх ;
8.4.4     Малын эмчийн зааварчлагын дагуу шувууны сангас, баас, шээс, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;
8.4.5     Эрүүл, өвчтэй шувууг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.