Нийслэлийн Засаг дарга “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай” А/965 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн нутаг дэвсгэрт байгаа мал, тэжээвэр амьтдын 2014 оны тооллогыг 12 дугаар сарын 07-ноос 17-ны өдрүүдэд явуулахаар боллоо. Тооллогыг нийслэлд удирдан явуулах комисс байгуулж, комиссын даргаар нийслэлийн Засаг даргын экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч Т.Бат-Эрдэнэ ажиллана. Мал, тэжээвэр амьтдын тооллогын ажилтны сургалт, тооллогын бэлтгэлийг хангах, хяналтын тооллого хийх, тооллогын дүнг нэгтгэх зэрэг зохион байгуулалтад зарцуулах 10,374,500 төгрөгийг нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ. Харин Дүүргийн нутаг дэвсгэрт мал, тэжээвэр амьтдын тооллогыг зохион байгуулж, тооллогод шаардлагатай зардлыг санхүүжүүлэхийг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж явцын мэдээ болон нэгдсэн дүнг Үндэсний Статистикийн хороонд хугацаанд нь өгч, тооллогын дүнг боловсруулан 2015 оны 1 дүгээр улиралд багтаан тараахыг нийслэлийн мал, тэжээвэр амьтдын тооллогын комисст даалгалаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.