8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Сохор догол өвчингарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
1.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;
1.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцины таригдснаас хойш 60 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, тэмцэх зааврын биелэлтэнд хяналт тавих;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.2.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцөлд хяналт тавих;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
8.3.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх, ил шинж тэмдэгтэй өвчний явц ужигарсан хонь, ямааг заазлах, нядлуулах арга хэмжээг зохион байгуулах;
8.3.4 Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;
8.3.5 Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
8.3.6 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.3.7 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгсэл болон тэжээлийн агуулах, саравчийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
8.3.9 Үржлийн мал, амьтан худалдах, худалдан авахын өмнө ийлдэс судлалын шинжилгээ хийх;
8.3.10 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакциныг захиалж байх;
8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2 Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3 Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих;
8.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.4.5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх;
8.4.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
8.4.7 Мал төллөлтийн үед гувшаа хурга, ишгийг эхтэй нь тусгай хашаанд оруулж хөхүүлэх;
8.4.8 Өвчтэй малын сүүг хаа хамаагүй сааж асгах, гараа угааж халдваргүйжүүлэлгүйгээр хонь, ямааг дамжин саахыг цээрлэх,
8.4.9 Шинээр авах мал, амьтныг 30 хоногийн хугацаатай хорионд байлгаж эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр өвчний сэжиг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэх;
8.4.10 Сохор догол өвчинтэй мал бүхий айлын малтай малаа нийлүүлэхгүй, бэлчээр, усыг тусгаарлаж байх
8.4.11 Сохор доголоор өвчлөөд заазлагдсан малыг тэр жилд нь багтаан нядлаж хэрэгцээлэх