• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Хонь, ямааны маеди - висна өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Маеди-висна өвчингарсан хот айлд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед өвчтэй айл, өрхөд тодорхой нутаг ус, бэлчээр зааж өгөх, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах арга хэ‎мжээ‎‎г хэ‎р‎эгжүүл‎эх;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн хонь, ямаа үхсэн буюу шаардлагаар нядласнаас хойш нэг жилийн дараа бүх бог малд эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийхэд өвчтэй ба сэжигтэй мал илрээгүй бол уг аж ахуйг сэжигтэйд тооцох ба хамгийн сүүлчийн өвчтэй мал үхсэн буюу түүнийг нядалснаас хойш 3 жилийн хугацаанд нэг ч хонь, ямаанд Маеди-Висна өвчний шинж тэмдэг илрээгүй, үхсэн буюу нядалсан хонь, ямаанд хэв шинжит эмгэг хувиралт ажиглагдаагүй, ийлдэс судлалын шинжилгээгээр эерэг урвалтай мал илрээгүй бол эрүүлжсэнд тооцож өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

8.2  Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, өвчинтэй тэмцэх зааврын биелэлтэнд хяналт тавих;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.2.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
8.1 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.1.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.1.2     Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж өвчтэй ба сэжигтэй малыг ялган нядлуулах, устгуулах арга хэмжээг зохион байгуулах;
8.1.3     Тарга хүч сайтай өвчтэй малыг нядлаж бүх дотор эрхтнийг устгаж гулуузыг чанаж боловсруулаад хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө.
8.1.4     Эзэн малчин зөвшөөрвөл маеди–висна өвчин гарсан сүргийг нядлах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
8.1.5     Эмнэл зүйн үзлэгийг сар бүр тогтмол хийж байх;
8.1.6     Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
8.1.7     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.1.8     Өвчтэй бог мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.1.9     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
8.1.10  Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
8.1.11  Маеди-Висна гарсан айл, өрхийн эм хонь, ямааг стандарт үрийг ашиглан зохиомол аргаар хээлтүүлэх буюу сүрэгт байгаа болон гаднаас худалдан авсан хээлтүүлэгчийг ашиглаж хээлтүүлгийн ажлыг зохион байгуулах ба хуц, ухныг хязгаарлалтын бүсэд ялгаж маллах;
8.1.12  Маеди Висна өвчин гарсан айл өрхийн хонь, ямаанд энэ өвчинтэй холбогдолгүй туршилт, шинжилгээ хийх, үр хөврөл шилжүүлэх болон тэдгээрээс эмчилгээ, сэргийлэлтийн ба оношлуурын ийлдэс, цус, эд, эрхтэн, тэжээлийн зориулалтаар сүү, үржлийн зориулалтаар үр хөврөл бэлтгэхийг хориглох;
8.1.13  Маеди-Висна өвчинтэй малыг хамгийн ойр орших мал нядалгааны газар хүртэл төмөр зам юм уу авто тээврээр тогтоосон маршрутын дагуу тээвэрлэхийг зөвшөөрөх ба дагавар албан баримтад “Маеди-Виснатай” гэж дурьдсан байх;
8.1.14  Нэг зүү, тариураар олон мал тарих, цус авахыг хориглох;
8.2 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.2.1     Малчин, мал бүхий иргэд   сүргийнхээ эрүүл мэндийг байнга ажиглаж хонь, ямаа үе үе хэржигнүүртэй ханиах, хамраас шингэн гоожих улмаар турж эцэх, үхэх зэрэг Маеди-Висна өвчний шинж илэрвэл өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид яаралтай, албан ёсоор мэдэгдэх;
8.2.2     Аймаг, сум, дүүрэг, баг, өрх айлаас хонь, ямаа  шилжүүлэх, худалдах, бэлэглэх, солих, отор нүүдэл хийх, өөр нутаг дамжуулан тууварлах зэрэг сүргийн хөдөлгөөнийг сум, дүүргийн малын эмчийн хяналтын дор гүйцэтгэх;
8.2.3     Маеди-Висна өвчнөөр тайван нутгаас мал эмнэлгийн гэрчилгээтэй шилжин ирж байгаа хонь, ямааг тусгайлан 60 хоногийн хугацаанд хяналтанд байлгаж Маеди-Висна өвчний шинж тэмдэг, илрээгүй буюу ийлдэс шинжилгээгээр сөрөг дүн үзүүлсэн бол харьяалах дүүрэ‎г, сум, багийн малын эмчийн зөвшөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлэх;
8.2.4     Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.2.5     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын э‎мчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
8.2.6     Малын эмчийн зааврын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.2.7     Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.