• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Туулайн миксоматоз өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

10. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Туулайн миксоматоз гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.

10.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

10.1.1  Хорио цээрийн арга хэмжээнд шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулж дайчлан ажиллуулах;
10.1.2  Туулайн миксоматоз гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн туулайг эрүүл, өвчтэй гэж ялгахгүйгээр устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх;
10.1.3  Хорио цээрийн дэглэм тогтоосон үед журмын дагуу бүсийг тогтоох, пайз, анхааруулга байрлуулах, ариутгал, халдваргүйжүүлэлтийн цэг, харуул, хамгаалалт ажиллуулах, туулайн шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, үзэсгэлэн зохион байгуулах, туулайн гаралтай түүхий эд, мах, бүтээгдэхүүн гаргах, тээвэрлэхийг хязгаарлах;
10.1.4  Тогтоосон хорио цээрийн дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүйгээс хойш 30 хоногийн дараа бүх туулайд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй туулайд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ба хязгаарлалтын дэглэмд шилжүүлнэ

10.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

10.2.1  Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
10.2.2  Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох ;
10.2.3  Туулайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих ;

10.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

10.3.1  Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, туулай бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;
10.3.2  Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ;
10.3.3  Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
10.3.4  Голомт, сэжигтэй болон хамгаалалтын бүсийн эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл туулайд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
10.3.5  Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, туулайн шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
10.3.6  Туулайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
10.3.7  Өвчтэй туулай байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
10.3.8  Өвчний улмаас үхэж хорогдсон туулайн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
10.3.9  Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх ;
10.3.10 Халдварын голомтын хил хязгаарыг тогтоох, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх ;

10.4 Туулай бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

10.4.1  Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
10.4.2  Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
10.4.3  Туулайн хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн болон технологийн дэглэмийг сахих;
10.4.4  Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй туулайн баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;
10.4.5  Өвчтэй туулайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
10.4.6  Эрүүл, өвчтэй туулайг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ба аж ахуй дотор туулай сүрэглэх, ялгахыг хориглоно,
10.4.7  Туулайн байранд нохой, муур оруулахгүй байх, мэрэгчгүйжүүлэх, ялаа, шумуул болон гадаад шимэгчдээс туулайг хамгаалах ажлыг тогтмолжуулах
10.4.8  Гадаад орноос миксоматозоор эрүүл аж ахуйгаас туулайн миксоматозын шинжилгээ хийлгээ эрүүл болохыг нотолсон баримт бүхий шаардлага хангасан туулайг оруулах бөгөөд мал эмнэлэгийн хорио хяналтад 30 хоног байлгасны дараа  малын эмчийн зөвшөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлнэ.
Сүүлийн 12 сарын хугацаанд туулайн миксоматоз гараагүй, шинж тэмдэг илрээгүй бол тухайн аж ахуйн нэгжээс амьд туулай гадагш гаргах, худалдах, шилжүүлэх, бэлэглэх, үзэсгэлэнд оролцуулахыг зөвшөөрнө. Гаргах туулайд сэргийлэх вакцин хийсэн байна.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.