8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Тахианы хэтэвчийн халдварт үрэвсэлгарсан айл, өрх, шувууны ферм, аж ахуйд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, хот, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед шувууны шилжилт, хөдөлгөөн болон үзэсгэлэн зохион байгуулахыг хязгаарлах;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн шувууг нядласан буюу үхснээс хойш 2 сарын дараа бүх шувуунд мал эмнэлгийн үзлэг, өвчтэй шувуунд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилтэнд хяналт тавих ;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох ;
8.2.3 Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих ;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, шувуу бүхий иргэд, хүмүүст өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
8.3.2 Бүх шувуунд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй шувууг ялган тусгаарлаж нядлах ;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4 Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл шувуунд сэргийлэх вакцин тарих ;
8.3.5 Өвчин гарсан хот айл, фермд шувууны шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
8.3.6 Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.7 Өвчтэй шувуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон шувууны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах ;
8.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх ;
8.4 Шувуу бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.1 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.4.2 Шувууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх ;
8.4.3 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй шувууны сангас, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;
8.4.4 Эрүүл, өвчтэй шувууг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;