• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шүлхийн хорио цуцлагдвал БНХАУ-д мах экспортлох боломж бүрдэнэ


        Өнгөрсөн оны наймдугаар сарын сүүлээр БНХАУ-ын дарга Си Жиньпин манай улсад албан ёсны айлчлал хийж, найрсаг хөршийн харилцааг тодотгосон түүхэн гэрээнүүдийг баталгаажуулсан билээ. Энэ хүрээнд ХХАА-н сайд Р.Бурмаа, Бүгд Найрамдах Хятад ард улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ван Шао Лун-тай уулзав. Уулзалтаар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпинтэй хийсэн уулзалтын үеэр яригдсан хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүнийг Хятадад татваргүй, хэмжээ харгалзахгүй экспортлох тохиролцоог ажил хэрэг болгохоор салбарын яамны хийж буй ажлыг дэмжиж, туслахыг түүнээс хүслээ.

        Бээжин хотод болсон хоёр орны Хөдөө аж ахуйн яам хоорондын ажлын хэсгийн зургадугаар хурал, Хүнсний бүтээгдэхүүний экспорт, импортын Дэд сайдын түвшний ажил хэргийн уулзалтаар Монгол Улсын зүүн бүсийн аймгуудад шүлхий, малын гоц халдварт өвчингүй тайван бүс бий болгож, мах экспортлох боломжийг бүрдүүлэх хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хил дамнасан малын халдварт өвчинтэй тэмцэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцсон билээ.

        Түүнчлэн Хятадын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газрын дэд сайд Ү Чинхайтай элчин сайд Ц.Сүхбаатар уулзахдаа үхэр, хонь, ямааны мах, адууны дайвар бүтээгдэхүүн, бууз, банш,  гурил, малын тэжээл, өвс экспортлох, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн экспортлох, импортлох үеийн дамжин өнгөрөх үеийн хорио цээрийн нөхцөлийг сайжруулах хэлэлцээр  хийх хүсэлтээ илэрхийлжээ.

        Энэ хүрээнд өнгөрсөн онд Баян-Өлгий аймагт гарсан шүлхийн хориог цуцлуулах албан хүсэлт, дүгнэлтийг БНХАУ-ын Чанарын хяналт, шалгалт, хорио цээрийн ерөнхий газарт хүргүүлсэн байна. Тэрхүү хоригийг цуцалснаар тус бүс нутгаас үхэр, хонь, ямааны махыг экспортлох боломж бүрдэх юм. Өдгөө хоёр орны хил орчмын аймаг, мужууд хоорондын худалдаа, хамтын ажиллагааны сонирхлыг харгалзан Дорнодын Баянхошуу-Өвдөг боомт, Сүхбаатарын Бичигт-Хатавчийн боомтоор хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн, өвс, тэжээл экспортлох, үржлийн мал, бусад орц импортлох нөхцөл бүрдүүлэх шийдвэр гаргажээ.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.