• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Нохойн гударга өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ. Гударга өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн өвчний тархалттай уялдуулан нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1     Хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардлагатай хүн хүч, техник хэрэгслийг зохион байгуулж дайчлан ажиллуулах ;
8.1.2     Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн өвчтэй үнэг, нохойг устгаж өвчний голомтыг бүрэн аюулгүй болгох арга хэмжээг хэрэгжүүлэх ;
8.1.3     Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг устгал хийж өвчний шинж тэмдэг дахин илрээгүй бол 14 хоногийн дараа мал эмнэлгийн үзлэг, тандалт хийж өвчтэй үслэг ан амьтад, нохойн хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж, мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;

8.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох ;
8.2.3     Үслэг ан амьтад, нохойн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн явцад хяналт тавих ;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, үслэг ангийн аж ахуйн нэгж, иргэдэд өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.3.2     Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ;
8.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4     Эмнэл зүйн шинж тэмдэг илрээгүй, халуунгүй эрүүл нохойд урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
8.3.5     Өвчин гарсан үслэг аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах ;
8.3.6     Үслэг ан, тэжээвэр нохойн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.7     Өвчтэй нохой, бусад амьтан байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, идүүр, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8     Өвчний улмаас үхэж хорогдсон амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
8.3.9     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөн вакцины нөөцтэй байх, өвчний халдварлалтыг тандах шинжилгээг арга зүйн дагуу гүйцэтгэх;
8.3.10  Золбин, тодорхойгүй эзэнгүй болон өвчилсөн нохдыг устгалд хамруулах, өвчин гарсан шалтгааныг судлан илрүүлэх ажлыг мэргэжлийн бусад байгууллагатай хамтран гүйцэтгэх ;
8.3.11  Импортоор авах нохой, үслэг ан амьтныг гударга өвчний шинжилгээ заавал хийлгэж 30 хоногийн хугацаанд хорио цээрийн хяналтанд байлгаж малын эмчийн зөвшөөөрлөөр үндсэн сүрэгт нийлүүлэх
8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2     Аймаг, нийслэл, дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3     Нохой, үслэг ангийн аж ахуйн мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;
8.4.4     Гэрийн нохдыг пайзтай болгон мал эмнэлгийн байгууллагад бүртгүүлэн гэрчилгээ авах, эрүүл мэндийн болон урьдчилан сэргийлэх арга хэмжээнд хамруулах ;
8.4.5     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй амьтны баас, хоолны  үлдэгдлийг шатааж устгах буюу тоног хэргэсэлийг халдваргүйжүүлэх ;
8.4.6     Эрүүл, өвчтэй нохойг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.