• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Малын хүрдтэх өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

6. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Хүрдтэх өвчингарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
6.1.1     Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
6.1.2     Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох;
6.1.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
6.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1     Хүрдтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
6.2.2     Бүх малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн шавьж устгагч эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.4     Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.5     Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
6.2.6     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
6.2.7     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, боловсруулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
6.3.2     Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх боловсруулалт хийлгэх;
6.3.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, хужир шүү, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, 11, 12–р сараас өмнө бууцлахгүй байх;

6.3.4   Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.