• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны саркоцистозтой тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Саркоцистоз оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.

7.1  Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тусгаж арга хэмжээ авах;
7.2  Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

7.2.1     Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
7.2.2     Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ‎д зохих хариуцлага тооцох;
7.2.3     Мал, амьтны махны ариун цэвэр, түг‎‎ээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
7.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

7.3.1     Эрүүл м‎эндийн байгууллагатай хамтран ажиллаж хүн, мал, амьтны халдварлалтын зураглалын дагуу байнга үзлэг хийж саркоцистозын жинхэнэ эзэн нохойн овгийн амьтад, хүний ялгадсанд спороцист (буюу ооцист) илрүүлэх шинжилгээг тогтмол хийж тархалт, эрчимжилтийг тогтоох;
7.3.2     Мал нядлагааны газарт нядлагдаж байгаа мал болон төв, суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн мал халдвартай байгааг мал эмнэлгийн байгууллага, эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэх;
7.3.3     Саркоцистоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах ажлыг э‎рүүл м‎эндийн байгууллагатай хамтран зохиох;
7.3.4     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
7.3.5     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎эх;
7.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

7.4.1     Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
7.4.2     Нохой, муурыг түүхий мах, боловсруулаагүй махан бүтээгдэхүүн зэргээр тэжээхгүй, малын байр, хашаанд нохой, муур оруулахгүй байх;
7.4.3     Золбин, эзэнгүй нохой, муурыг устгах арга х‎эмж‎‎ээг авч ‎хэ‎рэ‎гжүүл‎эх;
7.4.4     Мах хэрчдэг зориулалтын бандантай байх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.