• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны некробактериозтой тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх арга хэмжээ: Некробактериоз гарсан айл өрх, аж ахуйн нэгжийн мал, амьтанд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

 

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх ;

 

8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал, амьтан үхсэн юм уу эдгэрснээс хойш 21 хоногийн дараа бүх малд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, хэвтэр бууц, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, өвчинтэй тэмцэх зааврын биелэлтэнд хяналт тавих ;

8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох ;

8.2.3  Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих ;

8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох ;

8.3.2  Бүх мал, амьтанд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;

8.3.3  Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;

8.3.4  Өвчин гарсан хот айл, аж ахуйн нэгжид малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;

8.3.5 Гаднаас ирсэн мал, амьтныг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрөх ;

8.3.6 Өвчилсөн мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;

8.3.7  Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;

8.3.8  Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах ;

8.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх; хэрэгжүүлэх ;

8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх ;

8.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;

8.4.3 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ;

8.4.4 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын ‎эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх ;

8.4.5 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;

8.4.6 Малаа шүүдэр буугаагүй байх үед болон намаг, шалбааг ихтэй, нам дор газарт бэлчээхгүй байх, өндөрлөг, хуурай бэлчээрт хариулах ;

8.4.7 Өвчин гарсан үед хотондоо формалины хөл онгоц хийж өглөө болгон малаа оруулж байх ;

8.4.8  Малыг тогтоол ус, намгаас услахгүй байх, худгийн орчимд асгар, тогтоол ус тогтоохоос сэргийлэх ;

8.4.9 Өвчилсөн малын сүүг устгаж эрүүл малын сүүг зөвхөн буцалгасны дараа хүнсэнд хэрэглэхийг зөвшөөрнө.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.