• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтны листериоз өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Листериоз гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.

8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

8.1.1      Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;

8.1.2      Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцины таригдснаас хойш 60 хоногийн дараа бүх малд ‎эмн‎эл зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт, м‎эрэгч‎гүйжүүл‎элт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

8.2  Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1    Орон нутгийн Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, тэ‎мцэ‎х зааврын биелэлтэнд хяналт тавих;

8.2.2    Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ‎д зохих хариуцлага тооцох;

8.2.3    Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээллэ‎гийн нөхцөлд хяналт тавих;

8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.3.1      Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;

8.3.2      Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;

8.3.3      Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;

8.3.4      Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;

8.3.5      Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;

8.3.6      Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;

8.3.7      Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгсэл болон тэжээлийн агуулах, саравчийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;

8.3.8      Мал, амьтны байр, хашаа, тэжээлийн агуулах, саравчийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн бэлдмэл ашиглан мэрэгчгүйжүүлэх;

8.3.9      Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;

8.3.10   Тэжээл, ялангуяа дарш, хүчит тэжээлийн чанар, нянгийн бохирдлыг тогтмол шалгах;

8.3.11   Үржлийн мал, амьтан худалдах, худалдан авахын өмнө ийлдэс судлалын шинжилгээ хийх;

8.3.12   Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакциныг захиалж байх;

8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1      Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;

8.4.2      Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;

8.4.3      Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих;

8.4.4      Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;

8.4.5      Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх, бэлчээр солих арга хэмжээ авах;

8.4.6      Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;

8.4.7      Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын ‎эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;

8.4.8     Шинээр авах мал, амьтныг 30 хоногийн хугацаатай хорионд байлгаж эмнэлзүйн болон лабораторийн шинжилгээгээр өвчний сэжиг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.