• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал, амьтдын трипаносомоз (Trypanosoma evansi)-той тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Трипанасомозгарсан айл өрх, ферм, аж ахуйн нэгжийн мал сүрэгт дараах сэргийлэх, эмчлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
8.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.1.1     Өвчинтэй тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
8.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ‎д зохих хариуцлага тооцох;
8.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.2.1     Трипанасомоз гарсан аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
8.2.2     Бүх адуу, тэмээ болон бусад өртөмтгий малд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж, өвчтэй малыг ялган тусгаарлаж, малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлээр шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.2.3     Эмнэл зүйн үзлэг, шинжилгээг тогтмол хийж байх;
8.2.4     Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.2.5     Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байрыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.2.6     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
8.2.7     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэ‎рэ‎гжүүл‎эх;
8.2.8     Цус сорогч хос далавчит шавьж (хөхтүрүү гэх мэт)-тай тэмцэх
8.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.3.1      Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.3.2     Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх эмчилгээ хийлгэх, шаардагдах хүн хүч, бэхэлгээний зүйл, хашаа хороогоор хангах;
8.3.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх;
8.3.4     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.3.5     Өвчтэй малыг эмчилсний дараа 6 сарын хугацаанд хяналтанд байлгах,
8.3.6     Өвчний голомт бүхий нутгаас ялаа, хөхтүрүү идэвхжих үед бэлчээр сольж тайван нутаг бэлчээрт нүүх


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.