5. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Эргүү, бэтэгөвчин оношлогдсон тохиолдолд сэргийлэх дараах арга хэмжээ авч, хэрэгжүүлнэ.
5.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
5.1.1 Нийгмийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тодорхой тусгаж арга хэмжээ авах;
5.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
5.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэд хяналт тавих;
5.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
5.2.3 Мал, амьтны махны ариун цэвэр, худалдан борлуулалт, түгээлтэд хяналт тавих;
5.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
5.3.1 Мал нядлагааны газруудад нядалж байгаа бүх малын дотоод эрхтэнд уйланхай илрүүлэх үзлэг байнга хийх;
5.3.2 Эрүүл мэндийн байгууллага, эмч нартай хамтран хүн, мал, амьтдын ценур, эхинококкийн халдварлалтын зураглалын дагуу хүн, малын бэтэг өвчинд хяналт тавьж, анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах эмчлэх, сэргийлэх ажлыг хамтран зохион байгуулах;
5.3.3 Малчдын болон төв, суурин газрын иргэдийн бүх нохойг улирал бүр шинжлэн, хорхойгүйжүүлж байх;
5.3.4 Мал “эргүүтвэл” мэс заслын эмчилгээ хийх;
5.3.5 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
6. Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.1 Мал нядлах бүрд тэдгээрийн дотоод эрхтэнд үзлэг хийж, бэтэгтэй эсэхийг тогтоох, илэрсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэх;
6.2 Нохойгоо малын эмчид үзүүлж шинжилгээ хийлгэх, тэдгээрийг төлөвлөгөөт сэргийлэх хорхойгүйжүүлэх (туулгах) арга хэмжээнд хамруулах;
6.3 Нохойг тогтсон газар байнга уяатай байлгах, баасыг цуглуулан устгаж байх, төв, суурин газар тэдгээрийг сул явуулах, ил задгай шээлгэх, баалгахыг хориглох;
Мал эргүүтсэн тохиолдолд малын эмчид мэдэгдэж эмчлүүлэх, эргүүгээр үхсэн малын толгой, тархи болон нугасанд байгаа уйланхайг шатааж устгах;