• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал амьтдын галзуу өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Галзуу өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сум болон хот айлд аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлнэ.

7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

7.1.1     Галзуу өвчний хязгаарлалтын дэглэм тогтоосон үед орон нутгийн чанартай харуул хамгаалалт гаргах, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;

7.1.2     Чоно, нохойд ноцуулсан өвчтний талаарх мэдээллийг хүлээн авсан бол хүн эмнэлгийн байгууллагад яаралтай мэдэгдэж, хүн хүчийг дайчлан галзуурсан нохой, чоно, үнэгийг олж, устгах арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх;

7.1.3     Хот суурин газарт харьяалах эзэнгүй, золбин нохой, муурыг устгах ажлыг зохион байгуулах;

7.1.4     Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал, амьтан үхсэн буюу мэдрэмтгий сүрэгт вакцин таригдснаас хойш 14 хоногийн дараа бүх мал ‎эмнэ‎л зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н, хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах;

8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, өвчинт‎эй тэ‎мц‎эх зааврын биелэлтэнд хяналт тавих;

8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ‎д зохих хариуцлага тооцох;

8.3       Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;

8.3.2     Хүн эмнэлэг, байгалийн голомтот халдварт өвчин судлалын төвтэй хамтран галзуу өвчнөөс сэргийлэх, тэмцэх чиглэлээр хүн амын дунд сургалт, сурталчилгааг хийх;

8.3.3     Хот, суурин газрын нохой, муурыг бүртгэл, гэрчилгээ, пайзтай болгох; сэргийлэх тарилганд бүрэн хамруулах;

8.3.4     Галзуугийн халдвар орсон /галзуу нохой, чононд хазуулсан буюу галзуурсан мал, амьтан бүхий/ суурийн бүх малд толгой дараалан үзлэг хийж шархтай мал, амьтдыг ялган нядлуулах, галзуурсан буюу галзуу чонотой ноцолдсон, шарх авсан нохой, муурыг устгах;

8.3.5     Эмнэл зүйн шинж илрээгүй, ямар нэгэн байдлаар халдлагад өртөөгүй, шарх шалбархайгүй, халуунгүй эрүүл малд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;

8.3.6     Өвчин гарсан аймаг, хот, сум, дүүрэг, хот айл, малын байранд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах;

8.3.7     Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;

8.3.8     Өвчний улмаас үхсэн малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;

8.3.9     Гаднаас ирсэн малыг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрөх;

8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

8.4.1     Чоно, үнэг мал руу дайрч ноцсон тохиолдол гарсан, галзуу өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн талаар өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;

8.4.2     Дүүрэг, сумын Засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;

8.4.3     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;

8.4.4     Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;

Нохой, муурыг тогтмол уяатай байлгах, тогтоосон хугацаанд галзуугаас урьдчилан сэргийлэх вакцинжуулалтанд хамруулах;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.