• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Дуут хавдар өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Дуут хавдар өвчин гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хорио цээрийн дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хорио цээрийн дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоож үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;
8.1.2 Тогтоосон хорио цээрийн дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцин таригдснаас хойш 15 хоногийн дараа бүх малд мал эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;
8.2.3     Өвчтэй малын эмчилгээ, арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих ;
8.2.4     Малын арьс, шир, үс, ноос бэлтгэх, боловсруулах, хадгалах байгууллага, газруудад байнгын хяналт тавих ;
8.2.5     Дуут хавдар өвчний голомтын бүртгэлжүүлэлт, тэмдэгжүүлэлтэнд хяналт тавих ;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
8.3.2     Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
8.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4     Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл малд хавар намар 2 удаа сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих ;
8.3.5     Дулааны улиралд цус сорогч шавьж, шумуул, хөх түрүүнээс сэргийлж боловсруулалт хийх ;
8.3.6     Өвчин гарсан хот айл, фермд тээврийн хэрэгсэл, хүн, малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх, мал нядлах, хүнсэнд хэрэглэх, худалдаалахыг хориглох ;
8.3.7     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах
8.3.8     Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.9     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ба голомтын байрлалыг албан ёсоор бүртгэлжүүлэх, голомтыг тусгай пайз бүхий шонгоор тэмдэгжүүлэх ;
8.3.10  Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин ийлдсийг захиалж байх ;
8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.4.3 Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;
8.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах ;
8.4.5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.4.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.