8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Гахайн иж балнад өвчин гарсан айл, аж ахуйн нэгж, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1. Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед гахайн шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлэх ;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн гахай эдгэрсэн юм уу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх гахайд эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй гахайд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр, хэвтэр, ус, тэжээлийн онгоц зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
8.2.3 Өвчтэй гахайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, технологийн мөрдөлт болон гахай нядлах, гахайн махны хадгалалт, түгээлт, борлуулалтанд хяналт тавих
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, гахай бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
8.3.2 Бүх гахайд нэг бүрчлэн эмнэлзүйн үзлэг хийж өвчтэй гахайг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан ийлдсийн болон шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
8.3.4 Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл гахайд сэргийлэх вакциныг хэрэглэх зааврын дагуу тарих;
8.3.5 Төв суурин газрын хүнсний захад худалдаалж буй гахайн мах, махан бүтээгдэхүүнд үзлэг, салмонеллийн шинжилгээ хийх;
8.3.6 Нядлагааны газарт нядлаж байгаа гахайд эрүүл мэндийн үзлэг, шинжилгээ байнга хийх;
8.3.7 Өвчин гарсан аж ахуйн нэгж, фермд тээврийн хэрэгсэл, хүний хөдөлгөөнийг халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ байнга хэрэгжүүлэх явцад хийлгэх;
8.3.8 Өвчтэй гахайн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.3.9 Өвчтэй гахай байсан хашаа, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.3.10 Өвчний улмаас үхэж хорогдсон гахайн хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
8.3.11 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин ийлдсийг захиалж байх;
8.3.12 Гахайн иж балнадын үүсгэгч илэрсэн мах, махан бүтээгдэхүүнийг устгах;
8.4 Гахай бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3 Гахайн хашаа, байрны агааржуулалт, гэрэлтүүлэг, чийг, дулааны шаардлагыг бүрэн хангаж ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих;
8.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх, гахайн байранд мэрэгчгүйжүүлэх арга хэмжээ авах;
8.4.5 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын эмчийн зааварчилгаа гардан гүйцэтгэх;
8.4.6 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;
8.4.7 Гаднаас ирсэн гахайг нэг сарын хугацаанд тусад нь хязгаарлалтанд байлгаж шаардлагатай шинжилгээ, урьдчилан сэргийлэх тарилгыг хийсний дараа эрүүл гэж үзсэн тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэх;