• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Бог малын шөвөг яр өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Шөвөг яр өвчин гарсан хот айлд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн мал, төл эдгэрсэн юм уу үхсэн, сэргийлэх вакцин таригдснаас хойш 30 хоногийн дараа бүх мал, төлд эмнэлгийн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.

8.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүд хариуцлага тооцох ;
8.2.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих ;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1     Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх;
8.3.2     Бүх мал, төлд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй мал, төлийг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх ;
8.3.3     Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх ;
8.3.4     Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл төлд сэргийлэх вакцин тарих ;
8.3.5     Өвчин гарсан хот айлд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
8.3.6     Өвчтэй мал, төлийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.7     Өвчтэй мал, төл байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.8     Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
8.3.9     Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөж вакцин захиалж байх ;
8.4  Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
8.4.2  Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.4.3  Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;
8.4.4  Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх ;
8.4.5  Өвчтэй мал, төлийн арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.4.6  Хурга ишгийг өвсөн тэжээлд орох үед нарийн өвс, шүүслэг тэжээлээр тэжээх, хатуу өргөслөг, модлог ургамалтай бэлчээрт бэлчээхгүй байх ;
8.4.7  Төлийг амлуулахын өмнө эхийн дэлэнгийн арьсыг халдваргүйжүүлэх уусмалаар норгосон алчуураар арчиж байх ;
8.4.8  Тэлүүрдэг эм  хонь, ямаа, гувшаа хурга, ишгийг өөрийн эх юм уу төлтэй нь хамт тусгай хашаанд оруулан хөхүүлж байх ;
Эрүүл, өвчтэй мал, төлийг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.