НЭГДҮГЭЭР БҮЛЭГ Нийтлэг үндэслэл
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1. Энэ хуулийн зорилт нь мал, тэжээвэр амьтны /цаашид “мал” гэх/ удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж
2.1. Монгол Улсын малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж нь Үндсэн хууль , энэ хууль, тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томъёо
3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурьдсан утгаар ойлгоно:
3.1.1. “үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг” гэж хүний урьдчилан төлөвлөсөн ухамсарт үйл ажиллагаагаар бий болсон, нэг гарал үүсэлтэй, өөр дотор нь үржүүлэхэд тооны хувьд хангалттай, биологи, морфологи, аж ахуйн ашигтай шинжээрээ тухайн төрлийн малын бусад үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсгээс ялгагдах өвөрмөц онцлогтой, үржлийн үнэт чанараа үр төлдөө баттай удамшуулдаг бүлэг малыг;
3.1.2. “цөм сүрэг” гэж тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын шилмэл хэсгийн жишигт тэнцэж үржлийн зориулалтаар шилэгдсэн сүргийн зохистой бүтэц бүхий бүлэг малыг;
3.1.3. “гойд ашиг шимт мал” гэж тухайн үүлдэр, омог, хэвшлийн малын стандартыг бүрэн хангахын зэрэгцээ үржил, ашиг шимийн нэг буюу хэд хэдэн чанараар онцгой давуу болох нь баталгаажсан малыг; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
3.1.4. “мал эмнэлгийн ажил, їйлчилгээ” гэж малын эрїїл мэндийг хамгаалах зорилгоор хийж байгаа оношлогоо, шинжилгээ, тарилга, туулгалт, боловсруулалт, угаалга, эмчилгээ, мал, тэдгээрийн гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїн, малын тэжээлд хийж байгаа чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, баталгаажуулалт, орчны эрїїл ахуйн їнэлгээ болон мэргэжлийн зааварчилга, зєвлєгєє, мэдээ мэдээллээр хангах, малын эм, биобэлдмэл їйлдвэрлэх, улсын хилээр нэвтрїїлэх, эмийн сангийн болон бусад їйл ажиллагааг; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
3.1.5. “малын өвчинтэй тэмцэх” гэж өвчин үүсгэх шалтгааныг илрүүлэн оношлох, өвчний халдварын хязгаарыг тогтоох, түүнийг таслан зогсоох, шинжлэн хянах, хорио цээрийн арга хэмжээ хэрэгжүүлэх, халдварын эх үүсвэр болж байгаа өвчтэй малыг ялган тусгаарлах, эмчлэх, нядлах болон устгах, халдварын голомтод цэвэрлэгээ, ариутгал, халдваргүйжүүлэлт, шавьж, мэрэгчдийн устгал хийх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, голомтот болон сэжигтэй бүсэд байгаа малыг урьдчилан сэргийлж зохиомлоор дархлаа үүсгэх, паразитын эсрэг угаалга, туулгалт, боловсруулалт хийх зэрэг арга хэмжээг;
3.1.6. “урьдчилан сэргийлэх” гэж мал өвчний халдвар авах, биед эмгэг явц, хувиралт үүсч, өвчний шинж тэмдэг илрэхээс өмнө зохиомлоор дархлаа үүсгэх, нууц халдвар тээгч малыг илрүүлэх лабораторийн шинжилгээ хийх, өвчин үүсгэх шалтгаан нөхцөлийг зайлуулах, гадаад орчинд үүссэн байж болзошгүй халдварын бохирдлыг ариутган халдваргүйжүүлэх зэрэг үйл ажиллагааг;
3.1.7. “хорио цээр тогтоох” гэж богино хугацаанд тархан дэлгэрч үлэмж хохирол учруулдаг өвчин гарсан үед халдварын тархалтыг голомтод нь хязгаарлан зогсоох, устгахад чиглэсэн иж бүрэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг;
3.1.8. “гоц халдварт өвчин” гэж улсын хил хязгаараас үл хамааран богино хугацаанд тархаж хүн, малын эрүүл мэндэд хохирол учруулж үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөх халдварт өвчнийг;
3.1.9. “өвчтэй болон халдварын голомтод байгаа малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах” гэж нийтийн болон тухайн өмчлөгчийн эрх ашгийг хамгаалах зорилгоор малын халдварт болон гоц халдварт өвчний гаралтыг таслан зогсоох, цаашид тархан дэлгэрэхээс сэргийлэхийн тулд өвчтэй болон халдварын голомтод байгаа халдвар тараах магадлал бүхий малыг холбогдох дүрэм, зааврын дагуу нядлах, устгахыг;
3.1.10. “генийн сан” гэж малын удмын санг хамгаалах буюу үржилд ашиглах зорилгоор нөөцлөн хадгалж байгаа үр, хөврөл үрийг;
3.1.11. “ийлдсийн сан” гэж халдварт өвчин үүсгэгчийн хөдөлгөөнийг олон жилээр харьцуулан хянах зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрийн бүх хэсэг, малын төрөл, нас, хүйсийг төлөөлүүлэн малаас авч хадгалан жил бүр нөхөн сэлбэж байх цусны ийлдсийн цомгийг;
3.1.12.“їржїїлгийн бїтээгдэхїїн” гэж цєм сїргээс їржилд зориулж бойжуулсан єсвєр хээлтэгч, хээлтїїлэгч, тэдгээрийн їр, хєврєл їр, єндгєн эсийг;
3.1.13.“малын їржлийн ажил, їйлчилгээ” гэж малын удмын санг хамгаалан сайжруулах зорилгоор цєм сїргийг шилэн сонгох, тохируулан сонгох, малд зохиомол болон гардан хээлтїїлэг явуулах, удам гарваль, їржил, ашиг шимийн чанарыг тодорхойлж бїртгэлжїїлэх, баталгаажуулах, гойд ашиг шимт мал шалгаруулах, їржїїлгийн бїтээгдэхїїн їйлдвэрлэх, їзэсгэлэн худалдаа зохион байгуулах, їржлийн малыг улсын хилээр нэвтрїїлэх, малын їржлийн ажлын талаархи мэдээ мэдээллээр хангах, мэргэжил, арга зїйн зєвлєгєє їзїїлэх зэргийг;
3.1.14.“мєхєхєд хїрч буй мал” гэж тооны хувьд хэт цєєрч тухайн їїлдэр, омог, хэвшлийн малын хээлтэгч нь 1000-д, тєрлийн малын хээлтэгч нь 20000-д хїрэхгїй болсон тохиолдлыг;
3.1.15.“мал эмнэлгийн лаборатори” гэж малын тєрєл бїрийн євчнийг оношлох, эм, биобэлдмэл, эмийн тїїхий эд, малын гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїн, биологийн идэвхт бодист чанар, ариун цэврийн магадлан шинжилгээ, сорилт хийх эрх бїхий этгээдийг;
3.1.16.“Цєм сїргийн їржлийн тєв” гэж тодорхой їїлдэр, омог, хэвшлийн малын цєм сїргийг їржїїлж, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг баталгаажуулах, улсын болон бїсийн хэмжээнд їржїїлгийн бїтээгдэхїїн їйлдвэрлэх, їржлийн ажил, їйлчилгээ үзүүлэх эрх бїхий хуулийн этгээдийг. /Дээрх 3.1.12-3.1.16 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
4 дүгээр зүйл. Төрийн болон нутгийн өөрөө удирдах байгууллагын бүрэн эрх
4.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Монгол Улсын Их Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.1.1. малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, эрх зүйн үндсийг тодорхойлох, хэрэгжилтэд нь хяналт тавих;
4.1.2. малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, өмчийн бүх хэлбэрийн хуулийн этгээдийг төрийн санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих.
4.2. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудлаар Засгийн газар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.2.1. малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах төрийн бодлого, хууль тогтоомжийг биелүүлэх цогцолбор арга хэмжээ боловсруулж хэрэгжүүлэх, энэ хуульд заасан зардлыг санхүүжүүлэх;
4.2.2. мал сүргийг байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх, ашиг шим, удамшлын чадавхийг нь сайжруулах арга хэмжээ авах;
4.2.3. төрөл, зүйлийн хувьд мөхөхөд хүрч байгаа малыг тусгайлан хамгаалах арга хэмжээ авч хэрэгжүүлэх;
4.2.4. малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бий болгох, зарцуулах журам тогтоох;
4.2.5. малын гоц халдварт євчин болон малаас хүнд халдварлах өвчний үүсгэгчээр үйлдвэрлэл, туршилт явуулдаг байгууллагад хаалттай бүс, биологийн аюулын зэрэглэл тогтоох; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.2.6. Монгол Улсын нутаг дэвсгэрт урьд өмнө нь гарч байгаагүй, нийгэм, эдийн засагт ихээхэн хохирол учруулахуйц өвчин болон онош, үүсгэгч нь тодорхойгүй өвчин гарсан тохиолдолд түүнтэй тэмцэх арга хэмжээ авах;
4.2.7. төрийн өмчийн цөм сүргийн удмын санг хамгаалах арга хэмжээг авч хэрэгжїїлэх; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.2.8.малын гоц халдварт євчний оношийг баталгаажуулах, хорио цээр, хязгаарлалтын бїс тогтоох, уг бїсэд їйл ажиллагаа явуулах журмыг батлах;
4.2.9.Малын удмын сангийн тєвийн бїтэц, їйл ажиллагааны дїрмийг батлах. /Дээрх 4.2.8, 4.2.9 дэх заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
4.3. Хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /цаашид “төрийн захиргааны төв байгууллага” гэх/ дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.3.1. малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрийн биелэлтийг хангуулах;
4.3.2. мал эмнэлэг, үржлийн албыг бодлогын болон мэргэжил, арга зүйн нэгдсэн удирдамжаар хангах; /Энэ хэсэгт 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.3.3. шинжлэх ухаан, технологийн төслийг захиалах, хэрэгжилтэд нь хяналт тавих;
4.3.4. мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн болон малын үржлийн ажил, маллагаа, тэжээллэгийн технологийн холбогдолтой дүрэм, журам, норм, нормативыг батлах;
4.3.5. хорио цээр, хязгаарлалт тогтоох болон заавал мэдээлэх малын өвчний жагсаалт батлах;
4.3.6. малын шинэ үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшил, өвчин үүсгэгчийн омог, эмчилгээний аргыг зохион бүтээсэн тухай асуудлыг хянан баталгаажуулах;
4.3.7. энэ хуулийн 4.3.6-д заасны дагуу баталгаажуулсан болон Монгол Улсад үржүүлж байгаа үүлдэр, үүлдрийн болон үржлийн хэсэг, омог, хэвшлийн малыг бүртгэх, хяналт тавих, олон улсын малын удмын сангийн нэгдсэн сїлжээнд оруулах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
4.3.8. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.3.9. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.3.10. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
4.3.11.улсын хилээр нэвтрїїлэх мал, тэдгээрийн їр, хєврєл їр, єндгєн эс, нутгийн ба лавлагаа омогт тавих мал эмнэлгийн болон удам зїй, ашиг шим, биологийн шаардлагыг тогтоож мєрдїїлэх;
4.3.12.малын эмч, мал зїйчийг бэлтгэх, мэргэшїїлэх, давтан сургах, тэдний нийгмийн баталгааг хангах асуудлыг холбогдох байгууллагад тавьж шийдвэрлїїлэх, шийдвэрийн биелэлтийг хангуулах;
4.3.13.Цєм сїргийн їржлийн тєвийн бїтэц, їйл ажиллагааны дїрмийг батлах. /Дээрх 4.3.11-4.3.13 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэ
4.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.4.1. нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах арга хэмжээний төлөвлөгөө, хөтөлбөр, төсөл, үйлчилгээний хөлсний норматив батлах, малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөц бий болгох, энэ хуульд заасан болон бусад зардлыг баталж, хэрэгжилт, зарцуулалтад нь хяналт тавих.
4.5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
4.5.1. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд тухайн нутаг дэвсгэр дэх малыг бүрэн хамруулах, ажил, үйлчилгээг гэрээ, захиалгаар гүйцэтгүүлэх;
4.5.2. энэ хуулийн 15.2-т заасан зардлыг орон нутгийн төсөвт тусгаж шийдвэрлүүлэх, хэрэгжилтэд нь хяналт тавих;
4.5.3. энэ хуулийн 15.1.2-т заасан євчнєєс урьдчилан сэргийлэх болон 6.4.4, 6.4.5-д заасан арга хэмжээнд хамруулах малын тєрєл, тоо, шаардагдах зардлыг нэгтгэн тєлєвлєх, энэ заалтад заасан арга хэмжээг орон нутгийн їйлчилгээний нэгж, албадтай гэрээ байгуулж хэрэгжїїлэх; /Дээрх 4.5.2, 4.5.3 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
4.5.4. малаас хүнд халдварладаг өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх, эрүүлжүүлэх арга хэмжээний хэрэгжилтийг хангуулах;
4.5.5. цөм сүргийг бүрдүүлэх, үржлийн мал бойжуулах, борлуулахад дэмжлэг үзүүлэх, хяналтад авах;
4.5.6. мал эмнэлэг, үржлийн холбогдолтой тайлан мэдээ гаргуулж, хяналт тавих;
4.5.7. малын хорио цээртэй халдварт өвчин гарсан болон гарч болзошгүй нутаг дэвсгэрийн тухай нийтэд зарлан мэдээлэх;
4.5.8. сум, дүүргийн дотор болон тэдгээрийн хоорондох малын шилжилт хөдөлгөөнд хорио цээрийн хяналт тавих арга хэмжээг зохион байгуулах;
4.5.9. байгалийн гамшиг, гэнэтийн аюул, халдварт өвчин зэрэг малд хор хөнөөл учруулах нөхцөл бий болсон үед түүнээс сэргийлэх, гарсан үр дагаврыг арилгахад иргэн, хуулийн этгээдийг дайчлах;
4.5.10. малын өвчинтэй тэмцэхэд шаардлагатай эм, бэлдмэлийн нөөцийг бүрдүүлэх, зарцуулах;
4.5.11. орон нутгийн өмчийн цөм сүргийн удмын санг хамгаалах;
4.5.12. өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлах, устгах ажлыг сум, дүүргийн Засаг дарга хариуцан зохион байгуулах бөгөөд энэ хуулийн 14.1.4; 14.1.5; 14.2.1; 14.2.9–д заасан үүргийн биелэлтийг үндэслэн 15.1.4; 15.2.2-т заасан хөрөнгийг олгох эсэх тухай шийдвэр гаргана;
4.5.13.нутаг дэвсгэртээ гадаадаас оруулж ирж буй малыг мал эмнэлгийн байгууллагын хяналтын дор хорио цээрийн дэглэмд 30 хоног байлган, лабораторийн шинжилгээнд хамруулах. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
ХОЁРДУГААР БҮЛЭГ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагаа эрхлэх
5 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч байгууллага
5.1.Малын удмын сан, эрїїл мэндийг хамгаалах мэргэжлийн їйл ажиллагааг мал эмнэлэг, їржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн тєв, бїс, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, їржлийн алба, орон нутгийн їйлчилгээний нэгж, мал эмнэлгийн лаборатори, Цєм сїргийн їржлийн тєв тус тус хэрэгжїїлнэ. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/, /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.2.Мал эмнэлэг, їржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагыг Улсын Их Хурлаас зєвшєєрсєн тєрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бїтцийн ерєнхий бїдїївчийн дагуу Засгийн газар, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, їржлийн албыг хєдєє аж ахуйн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагатай зєвшилцсєний їндсэн дээр аймаг, нийслэлийн Засаг дарга тус тус байгуулна. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
5.3.Сум, дүүрэгт мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгж ажиллах бөгөөд нэгж нь дараахь чиглэлийн үйл ажиллагаа эрхэлж болно:
5.3.1. мал эмнэлэг, үржлийн;
5.3.2. мал эмнэлгийн;
5.3.3. малын үржлийн. /Дээрх 5.3 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулса
5.4. Мал эмнэлэг, үржлийн орон нутгийн үйлчилгээний нэгжүүд нь өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээд байж болно.
6 дугаар зүйл. Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллагын эрх, үүрэг
6.1. Мал эмнэлэг, үржлийн хэрэгжүүлэгч байгууллага нь харъяалах нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд дараахь нийтлэг эрх, үүрэгтэй байна:
6.1.1. малын өвчинтэй тэмцэх, сэргийлэх болон үржлийн ажлын талаар жил бүр авах арга хэмжээг төлөвлөх, төсөл боловсруулах, захиалга хэрэгжүүлэх, анхан шатны мэдээ тайлан, акт баримтыг зааврын дагуу їнэн зєв хєтлєх; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6.1.2. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний нэгжийн стандарт, технологийг мөрдөж ажиллах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6.1.3.мал, тїїний їржлийн чанар, ашиг шим, эрїїл мэнд болон малын гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїнд їзлэг, шинжилгээ хийж гарал їїсэл, чанарыг тодорхойлж гэрчилгээ олгох; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.1.4. малын өвчний оношийг зохих журмын дагуу тогтоох;
6.1.5. малын удмын сан, эрүүл мэндийн холбогдолтой мэдээ, судалгаа гаргаж хэрэглэгчдийг мэдээллээр хангах, сургалт явуулах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6.1.6. мал бүхий иргэн, хуулийн этгээдэд мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх, шинжлэх ухаан, технологийн ололт нэвтрүүлэх;
6.1.7.малын эм, биобэлдмэл, омгийн хадгалалт, хамгаалалт, тээвэрлэлтийн нєхцєл, шаардлагыг хангуулах;
6.1.8.малын їзэсгэлэн худалдаа зохион байгуулах, їржлийн мал бойжуулах, борлуулах їйлчилгээ эрхлэх. /Дээрх 6.1.7, 6.1.8 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.2.Мал эмнэлэг, їржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, їїрэгтэй байна:
6.2.1.аймаг, нийслэлийн мал эмнэлэг, їржлийн албыг мэргэжил, арга зїйн удирдлагаар хангах;
6.2.2.мал эмнэлэг, ариун цэвэр, эрїїл ахуй болон лаборатори, малын їржлийн ажил, маллагаа, тэжээллэг, эм, биобэлдмэлийн їйлдвэрлэлийн технологи, чанарын хяналт болон бусад їйл ажиллагаанд тавих шаардлагыг тодорхойлсон дїрэм, журам, норм, нормативын тєсєл боловсруулж тєрийн захиргааны тєв байгууллагаар хянуулан хєдєє аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишїїнээр батлуулах;
6.2.3.малын генийн болон ийлдсийн сан, малын удмын сан, эрїїл мэндийг хамгаалахтай холбогдол бїхий мэдээллийн тогтолцоо бий болгож ажиллуулах;
6.2.4.малын євчинтэй тэмцэх, сэргийлэх болон їржлийн ажлын талаар жил бїр авах арга хэмжээний эдийн засгийн тооцоо, эрсдэлийн їнэлгээ хийх;
6.2.5.тєрийн захиргааны тєв байгууллагын эрх олгосноор гадаад орны мэргэжлийн алба, байгууллагатай мал эмнэлэг, їржлийн ажил, їйлчилгээний чиглэлээр хамтран ажиллах гэрээ, хэлцэл хийх. /Дээрх 6.2 дахь хэсгийг 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/, /Дээрх 6.2 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.3. Аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба, Цєм сїргийн їржлийн тєв нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна: /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6.3.1. орон нутгийн үйлчилгээний нэгжийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
6.3.2. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулж ажиллах;
6.3.3.гадаад, дотоодын хэрэгцээнд бэлтгэгдсэн мал, тэдгээрийн гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ хийж баталгаажуулах;
6.3.4.орон нутгийнхаа малд сайжруулагчаар ашиглах їїлдэр, омгийн цєм сїргийг бїрдїїлэх, удмын санг хамгаалах;
6.3.5.цєм сїргийн удам гарваль, ашиг шимийн мэдээллийн сан бий болгох, їржлийн бїтээгдэхїїн їйлдвэрлэх, холбогдох хууль тогтоомжийн дагуу шаардагдах багаж хэрэгслээр орон нутгийн їйлчилгээний нэгжийг хангах. /Дээрх 6.3.3-6.3.5 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
6.4. Орон нутгийн үйлчилгээний нэгж нь энэ хуулийн 6.1-д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна:
6.4.1.орон нутагтаа мал эмнэлэг, їржлийн ажил, їйлчилгээг тогтмол эрхлэх; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
6.4.2. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний талаар сум, дүүргийн Засаг дарга, үйлчлүүлэгч иргэн, хуулийн этгээдтэй гэрээ байгуулж ажиллах;
6.4.3. малын өвчнөөс урьдчилан сэргийлэх шинжилгээ, тарилга, туулгалт, угаалга, боловсруулалт, ариутгал, халдваргүйжүүлэлтийг зохих журмын дагуу хэрэгжүүлэх;
6.4.4. нийт мал сүрэгт үзлэг хийж цөм сүрэг, гойд ашиг шимт мал сонгон шалгаруулах, малын чанар сайжруулах, удмын санг хамгаалах;
6.4.5. цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малыг бүртгэлд авч гэрчилгээ олгон баталгаажуулах, ашиг шимийн їндсэн їзїїлэлтїїдийг тодорхойлох; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
6.4.6. өвчтэй малыг хяналтад авч тусгаарлах, эмчлэх, шаардлагатай бол хорио цээр тогтоох, нядлуулах, устгуулах үндэслэлээ сум, дүүргийн Засаг даргад уламжлах;
6.4.7.цєм сїргээс стандартын шаардлага хангасан їржлийн мал бойжуулах, їржїїлгийн бїтээгдэхїїнээр хэрэглэгчдэд їйлчлэх. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
7 дугаар зүйл. Мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэгчид тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох
7.1. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай1 хуулийн 15.11.4, 15.11.5, 15.11.7, 15.11.8-д заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг зориулалтын техник хэрэгсэл, мэргэжлийн боловсон хүчин бүхий иргэн, өмчийн аль ч хэлбэрийн хуулийн этгээдэд олгоно. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
7.2.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.8-д заасан мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг тогтмол эрхлэх иргэн, хуулийн этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх болон хүчингүй болгох тухай шийдвэрийг дараахь байдлаар гаргана:
7.2.1.улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах бол мэргэжлийн хяналтын төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллаг
7.2.2.хоёр буюу түүнээс дээш сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол мал эмнэлэг, үржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэлийн Засаг дарга;
7.2.3.сум, дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах бол аймаг, нийслэлийн мал эмнэлэг, үржлийн алба болон тухайн шатны мэргэжлийн хяналтын байцаагчийн дүгнэлтийг үндэслэн сум, дүүргийн Засаг дарга. /Дээрх 7.2 дахь хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.3. Тусгай зөвшөөрөл авахад Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 11.1.1 – 11.1.4 дэх хэсэгт зааснаас гадна дараахь баримт бичгийг бүрдүүлнэ:
7.3.1. улсын болон бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд хяналтын төв албаны, орон нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулах тохиолдолд аймаг, нийслэлийн хяналтын албаны дүгнэлт.
7.4. Мал эмнэлэг, үржлийн мэргэжлийн ажил, үйлчилгээг малын эмч, мал зүйч гүйцэтгэнэ. Малын эмч нь мэргэжлээрээ ажиллах итгэмжлэлтэй байна.
7.5. Тусгай зөвшөөрөл олгох, түүний хугацааг сунгах, тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох болон тэдгээртэй холбогдон гарсан маргааныг Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6.2-6.4 дэх хэсэг, 12, 13, 14, 17 дугаар зүйлд заасны дагуу зохицуулна.
7.6. Энэ хуулийн 7.2 -т заасан тусгай зөвшөөрөл нь олгосон өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.
7.7.Энэ хуулийн 7.4-т заасан итгэмжлэл олгох журмыг хєдєє аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишїїн батална. Итгэмжлэл олгох багийн бїрэлдэхїїнд мэргэжлийн тєв болон сургалт, судалгаа, тєрийн бус байгууллагын тєлєєлєл оролцоно. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
7.8.Малын эмчийн итгэмжлэлийг мэргэжлийн хяналтын байгууллагын дїгнэлтийг їндэслэн хєдєє аж ахуйн асуудал эрхэлсэн тєрийн захиргааны тєв байгууллагаас томилсон итгэмжлэл олгох баг тїдгэлзїїлэх буюу хїчингїй болгоно. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
ГУРАВДУГААР БҮЛЭГ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны улсын хяналт
8 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны улсын хяналтын байгууллагын тогтолцоо
8.1.Малын удмын сан, эрїїл мэндийг хамгаалах їйл ажиллагааны хяналтыг улсын хэмжээнд мэргэжлийн хяналтын тєв байгууллага, орон нутагт мэргэжлийн хяналтын алба хэрэгжїїлнэ. /Энэ хэсгийг 2002 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/, /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.2.Бїх шатны байцаагчдыг томилох, чєлєєлєх болон тэдгээрт эрх олгох, цуцлахтай холбогдсон харилцааг Тєрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.4, 10.5, 10.7-д заасны дагуу зохицуулна. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.3.Орон нутгийн хяналтын алба нь аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын албад, сум, дїїрэгт ажиллах мал эмнэлэг болон їржлийн хяналтын улсын байцаагчдаас бїрдэнэ. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
8.4. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
8.5. Хилийн боомт, гүний хяналтын салбар зэрэг шаардлагатай газар хяналтын тусгай алба ажиллана. Энэхүү тусгай алба нь Хяналтын төв албанд шууд харъяалагдана.
9 дүгээр зүйл. Улсын хяналт, түүний зохион байгуулалт
9.1. Улсын хяналт нь малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар гарсан хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан эрх бүхий байгууллагын шийдвэрийн биелэлт, мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний технологийн мөрдөлтийг хянан шалгаж, хангуулахад чиглэгдэнэ.
9.2. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах улсын хяналтыг бүх шатны мэргэжлийн хяналтын байгууллага зохион байгуулна. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
9.3.Улсын хяналтыг улсын хэмжээнд улсын ахлах байцаагч, улсын байцаагч; аймаг, нийслэлд улсын ахлах байцаагч, улсын байцаагч; сум, дүүрэгт болон хилийн боомт, гүний хяналтын салбар зэрэг газарт улсын байцаагч тус тус хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2010 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/
9.4.Улсын байцаагч нь дээд боловсролтой, малын эмч буюу мал зїйч мэргэжилтэй байна. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
10 дугаар зүйл. Хяналтын албаны эрх, үүрэг
10.1. Хяналтын албаны улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-т заасан бүрэн эрхээс гадна дараахь эрх, үүрэгтэй байна: /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.1.1. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний технологийн мөрдөлтөд хяналт тавих;
10.1.2. халдварт өвчнөөр тайван бус нутгийн мал, тэдгээрийн байр, хашаа хороо, ус, бэлчээр, өвс тэжээлд болон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн бэлтгэх, боловсруулах, хадгалах, тээвэрлэх, худалдах явцад мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн үзлэг, шинжилгээ хийлгэсэн эсэхэд шалгалт хийх; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
10.1.3. хүний эрүүл мэндэд хор учруулах малын өвчин тараах нь тогтоогдсон малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүнийг нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, эдгээр зүйлээр үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахыг таслан зогсоох, улсын хилээр нэвтрүүлэхийг хориглох, шаардлагатай үед хурааж устгуулах буюу халдваргүйжүүлэх арга хэмжээ авахуулах;
10.1.4. мал эмнэлэг, ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байранд эмийн сангийн үйл ажиллагаа эрхлэх, малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах, хадгалахыг хориглох; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
10.1.5. малын эм, бэлдмэл, өвчин үүсгэгч болон бїтээгдэхїїний омог, эмийн тїїхий эд, үр, хөврөл үрийг үйлдвэрлэх, хадгалах, тээвэрлэх, худалдах, хэрэглэх явцад хяналт тавих, дїгнэлт гаргах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
10.1.6. халдвар тараах өвчтэй малыг үржилд ашиглахыг хориглох;
10.1.7. мал бүхий иргэн, хуулийн этгээдийн цөм сүрэг, гойд ашиг шимт малыг сонгон шалгаруулж баталгаажуулсан байдалд шалгалт хийх;
10.1.8. цөм сүргийн малын үүлдрийн ашиг шимийн чиглэлийг өөрчлөх, үржлийн мал, түүний үр, хөврөл үр, өвчин үүсгэгч омгийг улсын хилээр нэвтрїїлэхэд тусгай зөвшөөрөл авсан эсэхийг шалгах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.1.9. жишигт тэнцээгүй хээлтүүлэгчийг үржлийн зориулалтаар ашиглах, удам угсаа доройтуулах үйл ажиллагааг хориглох;
10.1.10. цөм сүрэг, хээлтүүлэгч, гойд ашиг шимт малд үржлийн бүртгэл хөтөлж, баяжилт хийсэн байдлыг хянан шалгах;
10.1.11. малын гаралтай түүхий эд, хүнсний бүтээгдэхүүний чанарт хяналт тавих;
10.1.12. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ болон малын үр, хөврөл үр, эм, бэлдмэл, мал эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх, малын тэжээл үйлдвэрлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох, малын гаралтай түүхий эдээр үйлдвэрлэл явуулах талаар иргэн, хуулийн этгээдээс гаргасан хүсэлтийг хянан үзэж дүгнэлт гаргах;
10.1.13. мал эмнэлэг, үржлийн нэгжийн ажил, үйлчилгээ болон малын үр, хөврөл үр, эм, бэлдмэл, мал эмнэлгийн зориулалттай багаж хэрэгсэл, өвчин үүсгэгчийг ургуулж үржүүлэх үйлдвэрлэл эрхлэх, эм, эмнэлгийн хэрэгсэл импортлох тусгай зөвшөөрөл, малын эмчийн мэргэжлийн итгэмжлэлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгуулах үндэслэл, дүгнэлтээ тусгай зөвшөөрөл, итгэмжлэл олгох эрх бүхий байгууллага, албан тушаалтанд тавьж шийдвэрлүүлэх; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
10.1.14.Мал хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх тухай хуулийн 5.1.5, 5.1.7 дахь заалт, 6-9 дүгээр зүйл, 10.1-д заасан журмын хэрэгжилтэд хяналт тавих. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
10.2. Хяналтын төв алба нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 9.2 дахь хэсэг, энэ хуулийн 11.1 -д зааснаас гадна дараахь эрх, үүрэгтэй байна: /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.2.1. төрийн захиргааны төв байгууллагын эрх олгосноор мал эмнэлэг, үржлийн ажил, ариун цэвэр, хорио цээрийн талаар гадаадын байгууллага, олон улсын байгууллагатай гэрээ, хэлэлцээр байгуулах;
10.2.2. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг импортлох эрсдэлийн үнэлгээ хийх;
10.2.3. аймаг, нийслэл, сум, дїїргийн улсын ахлах байцаагч, улсын байцаагчийг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах. /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.3. Улсын хяналтын албаны байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 11.1, 11.2-т заасан баталгаагаар хангагдана. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
10.4. Улсын хяналтын албаны байцаагч хяналтын тєв байгууллагаас баталсан ялгах тэмдэг, дїрэмт хувцас хэрэглэнэ. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11 дүгээр зүйл. Мал эмнэлгийн хорио цээр тогтоох
11.1. Малын халдварт болон гоц халдварт өвчин гарсан тохиолдолд энэ хуулийн 5.1, 8.1-д заасан холбогдох байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга хорио цээр тогтооно. /Энэ хэсэгт 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
11.2. Хоёроос дээш аймгийн нутаг дэвсгэрт болон төмөр зам, нисэх, усан замын буудал, хилийн боомт, улсын чанартай авто болон мал тууврын замд гоц халдварт өвчин гарсан тохиолдолд малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах асуудал хариуцсан төрийн захииргааны төв байгууллагын дүгнэлтийг үндэслэн Засгийн газар хорио цээр тогтооно. /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
11.3. Хорио цээр тогтоосон нөхцөлд тухайн шатны Засаг дарга хүн хүч, хөрөнгө гаргаж малын өвчинтэй тэмцэх шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
11.4. Хорио цээр тогтоосон нутаг дэвсгэрээс зайлшгүй шаардлагаар гарах хүн, тээврийн хэрэгсэлд хяналтын албанаас зөвшөөрөл авч, ариутгал, халдваргүйжүүлэлт хийлгэнэ.
11.5.Малын гоц халдварт болон халдварт євчний гаралтыг бїрэн таслан зогсоож, мал эмнэлэг, ариун цэвэр, ариутгал, халдваргїйжүүлэлтийн арга хэмжээ авсны дараа хорио цээрийг мэргэжлийн албадын дїгнэлтийг їндэслэн тїїнийг тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр цуцална. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
11.6. Мал, тэдгээрийн гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїнийг улсын хилээр нэвтрїїлэх їеийн хорио цээр, ариун цэврийн хяналт, шалгалт хийхтэй холбогдсон харилцааг Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїнийг улсын хилээр нэвтрїїлэх їеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хуулиар зохицуулна. /Энэ хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
12 дугаар зүйл. /Энэ зүйлийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээдийн эрх, үүрэг
13 дугаар зүйл. Иргэн, хуулийн этгээдийн эрх
13.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах талаар иргэн, хуулийн этгээд дараахь эрх эдэлнэ:
13.1.1. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээг хууль тогтоомжийн дагуу эрхлэх;
13.1.2. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээ хийлгэх, үйлчлүүлэх албаа сонгох;
13.1.3. гойд ашиг шимт мал болон цөм сүргээс үржлийн мал бойжуулах, үр, хөврөл үр үйлдвэрлэх, худалдан борлуулах;
13.1.4. малаа зайлшгүй шаардлагаар нядлуулсан, устгуулснаас учирсан хохирлын асуудлыг сум, дүүргийн Засаг даргад тавьж шийдвэрлүүлэх;
13.1.5. мал эмнэлгийн магадлан шинжилгээ хийлгэх;
13.1.6.малын ашиг шимийн чанарыг тогтоолгох, їїлдэрлэг байдлыг сайжруулахад мэргэшсэн мэргэжилтний їйлчилгээг авах. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
14 дүгээр зүйл. Иргэн, хуулийн этгээдийн үүрэг
14.1. Иргэн, хуулийн этгээд дараахь нийтлэг үүрэг хүлээнэ:
14.1.1. малыг нядлах, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээл бэлтгэх, боловсруулах ажлыг ариун цэвэр, эрүүл ахуйн шаардлага хангасан байр, агуулах, орчинд хийж гүйцэтгэх;
14.1.2. мал, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малын тэжээлийг аймаг, нийслэл, сумын нутаг дэвсгэрээс нөгөөд шилжүүлэх, нийтийн хэрэгцээнд нийлүүлэх, тээвэрлэх, хүлээн авах, улсын хилээр нэвтрүүлэхэд мал эмнэлэг, ариун цэврийн үзлэг, шинжилгээ хийлгэж гэрчилгээ авах;
14.1.3. мал эмнэлгийн хорио цээрийн дэглэмийг биелүүлэх;
14.1.4. малын өвчинтэй тэмцэх, удмын санг хамгаалах ажлыг зохион байгуулахад төрийн захиргааны төв байгууллага, эрх бүхий бусад байгууллагаас гаргасан шийдвэр, дүрэм, журмыг биелүүлэх;
14.1.5. малд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн, гэнэт олноор хорогдсон тохиолдолд орон нутгийн үйлчилгээний нэгж, баг, хорооны удирдлагад 12 цагийн дотор мэдэгдэх;
14.1.6.Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15.11.4, 15.11.5, 15.11.7, 15.11.8-д заасан ажил, үйлчилгээг эрх бүхий этгээдээс тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх;
14.1.7. улсын бїртгэлтэй, сорилтын дїгнэлт, тохирлын гэрчилгээтэй эм, биобэлдмэл тїїний омгийг гадаадаас оруулах, мал эмнэлэг, ариун цэвэр, гарал їїслийн гэрчилгээтэй мал, тэдгээрийн гаралтай тїїхий эд, бїтээгдэхїїнийг тээвэрлэх, тууварлах, худалдан борлуулах, їйлдвэрлэл, їйлчилгээнд ашиглах. /Дээрх 14.1.6, 14.1.7 дахь заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
14.2. Мал бүхий иргэн, хуулийн этгээд дараахь үүрэг хүлээнэ:
14.2.1. мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээнд малыг тогтоосон хугацаанд нь бүрэн хамруулах;
14.2.2. малын байр, орчны ариун цэвэр, эрүүл ахуй, арчилгаа, маллагаа, тэжээллэг, эдэлгээ нь технологийн шаардлага хангасан байх;
14.2.3. малынхаа ашиг шим, үүлдэрлэг байдлыг бїс нутгийн бодлого, чиглэлд нийцїїлэн сайжруулах; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
14.2.4. эрүүл мал, баталгаажуулсан хээлтүүлэгчийг үржилд ашиглах;
14.2.5.цєм сїргийн болон гойд ашиг шимт малд хувьсийн дугаар тавьж, удмын болон їржил, ашиг шимийн бїртгэл хєтлєх; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.2.6. сүрэг сэлбэх өсвөр хээлтүүлэгчийг цөм сүргээс бойжуулж, орон нутгийн үйлчилгээний нэгжээр үзлэг, шинжилгээ хийлгэж, магадлагаа авсны дараа үржилд ашиглах, хээлтүүлгийн нас гүйцсэн малыг нийлүүлэгт оруулах;
14.2.7.цєм сїргийн малын їїлдрийн ашиг шимийн чиглэлийг єєрчлєх, їржлийн мал, тїїний їр, хєврєл їр, євчин їїсгэгч омгийг улсын хилээр нэвтрїїлэхэд хяналтын тєв албанаас дїгнэлт гаргуулах; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.2.8. зайлшгүй шаардлагаар хэрэгжүүлэх арга хэмжээнд малаа тогтоосон хугацаанд нь хамруулаагүйгээс учирсан хохирол, энэ шалтгааны улмаас уг арга хэмжээг нөхөн авч хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;
14.2.9.малаа байгалийн гамшгаас хамгаалах таатай нєхцєлийг бїрдїїлж, тухайн бїс нутагт мєрдєх бэлчээр, тэжээлийн нєєцийн зохистой хэм хэмжээг хангасан байх; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
14.2.10.бог малын хээлтїїлэгчийг нийлїїлгийн бус улиралд эх сїргээс тусгаарлан маллах;
14.2.11.мал эмнэлэг, їржлийн ажил, їйлчилгээг эрх бїхий байгууллага, мэргэжилтнээр гїйцэтгїїлэх. /Дээрх 14.2.10, 14.2.11 дэх заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
ТАВДУГААР БҮЛЭГ Бусад зүйл
15 дугаар зүйл. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах үйл ажиллагааны санхүүжилт
15.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбоотой дараахь зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ: /Энэ хэсэгт 2003 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон/
15.1.1.шїлхий, їхрийн мялзан, гахайн мялзан, хонь, ямааны цэцэг, їхрийн цээж, шувууны томуу зэрэг олон улсын байгууллагаас тогтоосон малын гоц халдварт євчинтэй тэмцэх арга хэмжээнд шаардагдах хєрєнгє; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.2. малын боом, галзуу, бруцеллёз, сальмонеллёз, цусан халдвар, сүрьеэ, лейкоз, томуу, цусан суулга, листериоз, үхрийн дуут хавдар, хорт салст халуурал, эфемер чичрэг, адууны ям, халдварт цус багадах, уушиг гялтангийн хавьталт халдварт үрэвсэл, сахуу, бог малын дотрын халдварт хордлого, энтеробактериоз, брадзот, сохор догол, шөвөг яр, колибактериоз, ямааны годрон, гахайн ёлом, нохойн гударга өвчнүүдээс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах эм, биобэлдмэлийн үнэ; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
15.1.3. малын цусны шимэгчээр үүсдэг өвчин, хамуу, шимэгч хорхойтох өвчнөөс сэргийлэхэд хэрэглэх эмийн үнэ;
15.1.4. өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар устгасан тохиолдолд тухайн үеийн улсын дундаж үнийн 90 хувийг нөхөн төлөх, устгахад шаардагдах хөрөнгө /Устгагдсан малын нєхєн тєлбєрийг хорио цээр, хязгаарлалтын дэглэм цуцлагдсанаас хойш 30 хоногийн дотор олгоно/; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
15.1.5. малын генийн болон ийлдсийн санг бий болгож ажиллуулахад шаардагдах зардал;
15.1.6. энэ хуулийн 4.2.3, 4.2.6, 4.2.7-д заасан арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах зардал; /Энэ заалтад 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/
15.1.7.мал эмнэлэг, їржлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, Малын удмын сангийн тєв, улсын хэмжээнд їйл ажиллагаа явуулах эрх бїхий мал эмнэлгийн лаборатори, аймаг, нийслэлийн мал эмнэлэг, їржлийн албаны їйл ажиллагааны зардал, ажилтны цалин; /Энэ хэсэгт 2002 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн хуулиар өөрчлөлт орсон ба 2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн хуулиар нэмэлт орсон/, /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.1.8.цєм сїрэг болон хээлтїїлэгч малд ангилалт хийх, баталгаажуулах, удам гарвалийн бїртгэл, мэдээллийн сан, сїлжээ бий болгон ажиллуулахад шаардагдах зардал. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
15.2. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалахтай холбогдсон дараахь зардлыг орон нутгийн төсвөөс санхүүжүүлнэ:
15.2.1. энэ хуулийн 15.1.2-т заасан өвчнөөс урьдчилан сэргийлэх, оношлоход шаардагдах үйлчилгээний хөлс;
15.2.2. өвчтэй малыг зайлшгүй шаардлагаар нядлуулсан тохиолдолд орон нутгийн дундаж үнийн 40 хувийг нөхөн төлөхөд шаардагдах хөрөнгө;
15.2.3. цөм сүргийн малын удмын санг хамгаалах, аж ахуй, биологийн ашигтай шинж чанарыг нь бататган сайжруулах, малд явуулсан үржил селекцийн ажлын үр дүнг хянан магадлахад шаардагдах зардал;
15.2.4.орон нутгийн өмчит Цєм сїргийн їржлийн тєвийн їйл ажиллагааны зардал, ажилтны цалин. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
15.3. Энэ хуулийн 15.1, 15.2-т зааснаас бусад тохиолдолд мал эмнэлэг, үржлийн ажил, үйлчилгээний төлбөрийг ажил, үйлчилгээг хэрэглэгч иргэн, хуулийн этгээд хариуцна.
15.4.Малын эмч, мал зїйч нь дараахь нийгмийн баталгаагаар хангагдана:
15.4.1.төрийн үйлчилгээний албан тушаалд болон мал эмнэлэг, үржлийн үйлчилгээний нэгжид мэргэжлээрээ 25 буюу түүнээс дээш жил ажилласан малын эмч, мал зүйч өндөр насны тэтгэвэр тогтоолгох бол түүний албан тушаалын 12 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;
15.4.2.малын гоц халдварт євчний голомтод болон байгалийн гамшгийн їед дайчилгаагаар ажиллах малын эмч, мал зїйчийг хєдєлмєр хамгааллын хувцас, хэрэглэлээр хангах, тэдний томилолтын зардлыг ердийн їеийнхээс 3 дахин нэмэгдїїлж дайчилгааг зохион байгуулсан байгууллага олгох;
15.4.3.малын эмч, мал зүйч малын гоц халдварт өвчний голомтод ажиллаж халдвар авсны улмаас буюу албан үүргээ гүйцэтгэх үедээ амь насаа алдвал түүний ар гэрт албан тушаалынх нь 3 жилийн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн тэтгэмжийг ажил олгогч олгох;
15.4.4.малын эмч, мал зүйч албан үүргээ гүйцэтгэж байхдаа хөдөлмөрийн чадвараа түр алдсан, тахир дутуу болсон тохиолдолд тэтгэвэр, тэтгэмж, цалингийн зөрүүг хөдөлмөрийн чадвар түр алдсан, тахир дутуугийн тэтгэвэр авч байсан хугацаанд ажил олгогч олгох. /Дээрх 15.4 дэх хэсгийг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар нэмсэн/
16 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
16.1. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах хууль тогтоомж зөрчсөн этгээдэд түүний гэм буруу, зөрчлийн шинж байдал, учруулсан хохирлын хэмжээг харгалзан эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэнэ.
16.2. Энэ хуулийн дор дурдсан заалтыг зөрчсөн этгээдэд улсын байцаагч дараахь захиргааны шийтгэл ногдуулна:
16.2.1.энэ хуулийн 6.1.1-6.1.4, 6.1.7, 6.3.2, 6.3.3, 6.4.1-6.4.3, 6.4.6, 6.4.7, 7.4, 11.1, 11.3, 11.4, 14.1.1-14.1.4, 14.1.7, 14.2.2, 14.2.4, 14.2.5, 14.2.7, 14.2.9-14.2.11-ийг зөрчсөн иргэнийг 10000-50000, албан тушаалтныг 30000-60000, хуулийн этгээдийг 100000-250000 төгрөгөөр торгох; /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/
16.2.2. энэ хуулийн 14.2.6; 14.2.8-ыг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 20000, хуулийн этгээдийг 150000 хүртэл төгрөгөөр торгох;
16.2.3. энэ хуулийн 14.1.5; 14.2.1-ийг зөрчсөн иргэн, албан тушаалтныг 50000 хүртэл, хуулийн этгээдийг 50000-80000 төгрөгөөр торгох;
16.2.4. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.5. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.6. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/
16.2.7. /Энэ заалтыг 2007 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцсон/