6. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Туузан хорхойтох өвчиноношлогдсон (гарсан) суурийн мал сүрэгт малын эмчийн дүгнэлтийг үндэслэн эмчлэх, сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлнэ.
6.1 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
1.1.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
1.1.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
1.1.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцөлд хяналт тавих;
6.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
6.2.1 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан сэргийлэх туулгалт, шинж тэмдгийн эмчилгээ хийх;
6.2.2 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
6.2.3 Өвчилсөн малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
6.2.4 Өвчтэй мал байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдээр халдваргүйжүүлэх;
6.2.5 Өвчний улмаас үхэж хорогдсон малын хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлж булах буюу шатааж устгах;
6.2.6 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, туулгалтын ажлыг зохион байгуулах;
6.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
6.3.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
6.3.2 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх, өвчин тогтмол гардаг нутгийн малд сэргийлэх туулгалтыг жилд 2 удаа хийлгэж байх;
6.3.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх, туулгалт хийх үед хүн хүч, бэхэлгээний хэрэгсэл, хашаа хороогоор хангах;
6.3.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;