Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.
8. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Адууны халдварт цус багасах өвчин гарсанаж ахуйн нэгж, ферм, айл өрхөд болон өвчин гардаг нутаг бэлчээрт мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлнэ.
8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Адууны халдварт цус багасах өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхийн өвчний ил шинж тэмдэгтэй юм уу ийлдэс судлалын шинжилгээгээр эерэг урвалтай адууг нядлах арга хэмжээг зохион байгуулах ;
8.1.2 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоох, хурдан морины уралдаан, үзэсгэлэн зохион байгуулах, адууг олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах ;
8.1.3 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг эерэг урвалтай адуу дахин илрээгүйгээс хойш 3 жилийн турш бүх адуунд мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийхэд эерэг урвалтай адуу гараагүй бол өвчтэй адуунд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;
8.1.4 Нядласан адууны нөхөн төлбөрийн асуудлыг хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлж олгох ;
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хорио цээрийн дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;
8.2.3 Адууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, шинжилгээгээр эерэг урвалтай гарсан адууг нядлахад хяналт тавих;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;
8.3.2 Өвчний байдал, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллээр зохих шатны төрийн захиргааны байгууллагуудыг хангаж байх ;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж тайван бус нутгийн адууг намар ийлдэс судлалын аргаар шинжлэх ;
8.3.4 Өвчин гарсан аж ахуйн нэгж, ферм, айл өрхөд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх ;
8.3.5 Адууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах ;
8.3.6 Өвчтэй адуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;
8.3.7 Өвчний улмаас үхэж хорогдсон адууны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ;
8.3.8 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх ;
8.3.9 Малын эмчээс өөр хүн адуу агтлах, ханах, хатгах зэрэг цус гаргах мэс ажилбар хийхийг хориглох ;
8.3.10 Өвчнөөр тайван бус бүсэд гаднаас адуу оруулах болон гадагш гарахыг хориглох ;
8.3.11 Хөх түрүү, шумуул зэрэг шавьж устгах арга хэмжээг авах ;
8.3 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.3.3 Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;
8.3.4 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;
8.3.5 Үзлэг, шинжилгээнд адууг бүрэн хамруулах ;
8.3.6 Адууны хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих;
8.3.7 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй адууны баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу халдваргүйжүүлэх ;
8.3.8 Өвчтэй адууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг гардан гүйцэтгэх ;
8.3.9 Эрүүл, өвчтэй адууг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;