• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Адууны томуу өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

9. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Адуун сүрэгт томуу өвчин гарсан үед мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн аймаг, нийслэл, дүүрэг, сум болон хот айл, адуу олноор бөөгнөрсөн газарт (адууны жүчээ‎‎, саравч) аймаг, нийслэл, дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлнэ.
9.1  Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
 
9.1.1     Адууны томуу өвчний хязгаарлалтын дэглэм тогтоосон үед орон нутгийн чанартай харуул хамгаалалт гаргах, адууны шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэх, хурдан морины уралдаан зохион байгуулахыг хязгаарлах;
9.1.2     Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн адуу эдгэрснээс хойш 14 хоногийн дараа бүх адуунд ‎эмнэ‎л зүйн үзлэг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал ‎эмнэ‎лгийн байгууллагын дүгн‎элтийг үнд‎эслэ‎н, хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
 
9.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
9.2.1     Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, өвчинт‎эй тэ‎мц‎эх зааврын биелэлтэнд хяналт тавих;
9.2.2     Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэ‎д зохих хариуцлага тооцох;
9.2.3     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
9.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
9.3.1     Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ‎‎, авч х‎эр‎эгжүүлж байгаа арга х‎эмж‎‎‎ээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын ‎эмч нарт  мэдэгдэх, харилцан м‎эдээ‎‎л‎эл солилцох;
9.3.2     Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
9.3.3     Эмнэл зүйн шинж илрээгүй, халуунгүй эрүүл адуунд сэргийлэх вакциныг зааврын дагуу тарих;
9.3.4     Өвчин гарсан аймаг, хот, сум, дүүрэг, хот айл, адууны тусгай байранд тээврийн хэрэгсэл, хүн, адууны шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
9.3.5     Өвчтэй адууны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
9.3.6     Өвчтэй адуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
9.3.7     Өвчний улмаас үхэж хорогдсон адууны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах;
9.3.8     Адууг оторт гаргахад тухайн нутгийн эпизоотологийн байдлыг харгалзан үзэх;
9.3.9     Гаднаас ирсэн адууг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрөх;
9.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
9.4.1      Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
9.4.2     Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
9.4.3     Өвчтэй адууны арчилгаа, маллагаа, тэжээллэгийн нөхцлийг сайжруулж уналга, эдэлгээнээс чөлөөлөх;
9.4.4     Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын ‎эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
9.4.5     Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.