8.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
8.1.1 Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлах, хурдан морины уралдаан, үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах;
8.1.2 Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг өвчилсөн сүүлчийн адуу эдгэрсэн буюу үхснээс хойш 14 хоногийн дараа бүх адуунд эмнэл зүйн үзлэгийг хийж өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийсний дараа мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн хязгаарлалтын дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгана.
8.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
8.2.1 Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, уг өвчинтэй тэмцэх зааврын биелэлтэнд хяналт тавих;
8.2.2 Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд хариуцлага тооцох;
8.2.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөлд хяналт тавих;
8.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
8.3.1 Орон нутгийн Засаг даргын захирамжийн дагуу хязгаарлалтын дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад өвчний талаар анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх ажлыг зохион байгуулах, өвчний тархалт, хүрээ, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар хил залгаа аймаг, сум, багийн малын эмч нарт мэдэгдэх, харилцан мэдээлэл солилцох;
8.3.2 Бүх малд нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг хийж өвчтэй малыг ялган тусгаарлаж малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн эм, бэлдмэлийг ашиглан шинж тэмдгийн эмчилгээ хийх;
8.3.3 Эмнэл зүйн үзлэгийг тогтмол хийж байх;
8.3.4 Гаднаас ирсэн адууг 21 хоногийн хугацаанд тусгай хорионд байлгаж шаардлагатай шинжилгээг хийлгэж ямар нэгэн өвчний шинж тэмдэг илрээгүй тохиолдолд үндсэн сүрэгт нийлүүлэхийг зөвшөөрөх;
8.3.5 Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхгүй байх;
8.3.6 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулах;
8.3.7 Өвчтэй адуу байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн услуур, тэжээлийн онгоц, тоног хэрэгслийг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх;
8.3.8 Өвчний улмаас үхэж хорогдсон адууны хүүр, сэг зэм, зулбадсыг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм шатааж устгах;
8.3.9 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх арга хэмжээг төлөвлөх;
8.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
8.4.1 Өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай өөрийн харьяалах мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид албан ёсоор мэдэгдэх;
8.4.2 Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх;
8.4.3 Өвчтэй малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагаа, сувилгааг малын эмчийн зааварчилгаа дор гардан гүйцэтгэх;
8.4.4 Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах буюу биотермийн аргаар халдваргүйжүүлэх;
8.4.5 Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх;