• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шувууны томуу өвчний тандалт хийх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

1. Тандалтын тухай ерөнхий ойлголт
Аливаа халдварт өвчний талаар тандалт явуулах зорилго нь тухайн өвчнийг аль болох эрт илрүүлэх, түүний үр дүнд уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх хариу арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэхэд оршино.
Шувууны томуу өвчний тандалт нь нүүдлийн шувуудын төрөл зүйлийг тогтоох, тэдгээр нь манай орны нутаг дэвсгэрт орших ямар гол, нууруудад хичнээн тоо толгойгоор, хэдийд ирж, буцаж байгаа болон тэдгээрийн дотор шувууны томуу өвчинд эрсдэлтэй байж болох ямар төрөл зүйлийн шувууд байгаа, зэргийг тогтоож, дээж авч шинжилгээ хийж, түүний үр дүнгээр уг өвчинтэй тэмцэх сэргийлэх оновчтой арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлэх болон нүүдлийн болон тэжээвэр шувуудын өвчлөл, хорогдлыг бүртгэх, мэдээлэх, тэдгээрт хяналт тавихад  оршино.
Зэрлэг ба тэжээвэр шувуудын дунд өндөр ба сул хоруу чанартай томуугийн вирссээр үүсгэгдсэн өвчин гарахаас сэргийлэх зорилгоор явуулах тандалтыг идэвхтэй ба идэвхгүй гэсэн хоёр хэлбэрээр явуулана. Идэвхгүй тандалт гэдэг нь тархавар судлалын үндэслэл багатай, авсан дээжийн тоо нь цаад сүргийн доторх уг өвчний шалтгааныг төлөөлж чадах эсэх нь тодорхойгүй, байдгаас түүний үр дүн нь хийсвэрдүү, шууд аваад хэрэглэхэд үргүй их хэмжээний зардал гаргаж болзошгүй байдаг сул талтай.
Харин идэвхитэй тандалт нь чиглэсэн тодорхой зорилго, төлөвлөгөөтэй, тандалт явуулах газар орон, нуур голоо шинжлэх ухааны үндэслэлтэйгээр сонгосож цэгийн байршил тогтоосон, дээж авах, хадаглах, тээвэрлэх, шинжлэх арга аргачлал нь тодорхой, тандалтанд ажиллах баг нь урьдчилан бэлтгэгдэж, сургагдсан байдаг тул гарсан үр дүнг шууд авч ажил хэрэг болгон төр захиргааны болон мэргэжлийн байгууллаггууд уг асуудалтай холбоотой цаашид авч хэрэгжүүлэх ажлын үндэс болж чадахуйц байж чаддагаараа онцлогтой.
Монгол улсад өндөр хоруу чанартай H5N1 дэд хэв шинжийн вирүсээр үүсгэгдсэн шувууны томуу өвчин жил дараалан оношлогдсон 2005, 2006 оноос эхлэн нүүдлийн болон тэжээвэр шувуудын дунд идэвхитэй тандалт явуулах тогтолцоо буй болгож, тус орны нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрч байгаа буюу ирж зусдаг шувуудын зам дагуух томоохон нуур, голуудаас дээж цуглуулж, шинжилгээ хийж байх нь дээрхи өвчний болзошгүй эрсдэлээс сэргийлэх, өвчин гарсан үед богино хугацаанд оношилж, уг өвчинтэй тэмцэх, сэргийлэх ажлыг хөрөнгө, хүч бага гарган зөв оновчтой зохион байгуулах нь,  улс орны  эдийн засагт чухал ач холбогдолтой болох нь тодорхой байна.
Идэвхтэй тандалтын ийм тогтолцоо байгуулахад ихээхэн хөрөгө, мөнгө шаардлагатай болох нь тодорхой боловч  Европын холбоо, Дэлхийн Амьтны Эрүүл Мэндийн Байгууллага (ДАЭМБ), Дэлхийн банкнаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийн хүрээнд Монгол улсад нүүдлийн болон гэрийн тэжээвэр шувуудын дунд идэвхтэй тандалт явуулах тогтолцоог байгуулагдав. Дэлхийн банкнаас хэрэгжүүлж буй энэхүү төслийн хүрээнд сүүлийн хоёр жилд дээрхи сүлжээний дагу тандалт явуулж ихээхэн үр дүнд хүрэв. Ийм тандалтыг Солонгос, Японы байгууллагууд болон Зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэгтэй ч хамтран явулж байна.
2. Тандалтын сүлжээ ба түүнд ажиллах аргачлал
Идэвхтэй тандалтын сүлжээ байгуулах ажлын зорилго нь нүүдлийн шувууд Монгол улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрдөг гол замуудын дагуу байрлах баруун, төв, зүүн бүсийн аймгуудын нутаг дэвсгэрт орших томоохон нуур, голуудыг сонгож, тандалт явуулах цэгийг тогтоож, түүний координатыг тодорхойлон, газрын зураглалд оруулахад оршино.
Энэ ажлыг Европын холбооны хөрөнгөөр ДМАЭМБ-аас хэрэгжүүлсэн төслийн хүрээнд, ШУА-ийн харъяа Биологийн хүрээлэнгийн шувуу судлаачдын оролцоотойгоор баруун бүсэд Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймгийн    нутагт орших 34 нуур, 3 голын 424 цэгт, төвийн бусэд Баянхонгор, Архангай, Булган, Хөвсгөл аймгийн нутагт орших 15 нуурын 137 цэгт, Зүүн бүсэд Хэнтй, Дорнот, Сүхбаатар аймагт байрлах 45 нуурын 192 цэгт буюу нийтдээ 12 аймгий нутагт орших 94 нуур 3 голд сонгон авсан 753 цэгүүдэд  тандалт явуулж байхаар газрын зураглалд оруулсан.   (Хавсрал-1)
Тандалтыг нүүдлийн шувууд  манай оронд хавар  ирдэг 5-6-р сар ба намар буцдаг 9-10-р сард төвийн мэргэжлийн байгууллагуудаас харин бусад саруудад (7-9 сард) сүлжээнд хамрагдсан орон нутгийн мэргэжлийн байгууллаггууд тодорхой удирдамжийн дагуу явуулна.  Энэ тандалтын багт эпидемиологич буюу малын эмч, шувуу судлаач, жолооч гэсэн бүрэлдэхүүнтэй ажиллах ба тэдгээр нь биоаюулгүй ажиллагааны шаардлага хангасан хамгаалах хэрэгсэл, хувцас, дуран, телескоп, зургийн аппарат, координат тодорхойлогч (JPS) зэрэгтэй байна.
Тандалтаар тухайн бүс нутгийн сонгосон нуур голд ирсэн шувуудыг сонгосон цэгүүдээс ажиглалтыг дурандах болон хээрийн судлагааны бусад түгээмэл аргуудыг ашиглан тэдгээрийн төрөл, зүйл, тоо, толгойг судлагааны маягтын дагуу бүртгэнэ.  ((Хавсралт-2.)   Мөн ажиглалтаар өвчний шинж тэмдэгтэй шувуу байгаа эсэх хэрэв үхсэн шувууны сэг зэмтэй тааралдвал зааврын дагуу устгах арга хэмжээ авна.
Ажиглалт тандалтын явцад шувууны томуу өвчинд эрсдэл өндөртэй гэж үздэг хун, галуу,  нугас, цахлай гэх мэтийн шувуудаас баасны дээжийг шувуу олноор сууж байсан нуур, голын эрэг, арал орчимоос авах ба хэрэв үхсэн шувуу таарвал эдийн дээж авч хаана,  ямар нуур, голоос, ямар шувууны, ямар дээж авсан зэргийг маягтын дагуу бүртгэнэ.  ( Хавсралт-2.)
Тандалтын явцад шувууны томуу өвчний сэжигтэйгээр үхсэн, эсвэл эмнэл зүйн төсөөтэй шинж тэмдэг бүхий өвчтэй шувуу тааралдсан тохиолдолд зохих дээж авч хурдавчилсан тестээр шинжилгээ хийж, эерэг урвал өгч байвал орон нутгийн болон дээд байгууллагад мэдэгдэж зохих арга хэмжээг газар дээр нь зохион байгуулна. Харин тандалтын бус хугацаанд дээрхи шинж тэмдэгээр үхсэн ба сэжигтэй шувуу илэрсэн үед сүлжээнд хамрагдсан нуур, голын орчимд амьдрах малчид өөрийн сумын малын эмчид мэдэгдэх ба тэр нь аймгийн мал эмнэлэгийн байгууллагад мэдэгдэж, тэндээс мэргэжлийн баг ирж газар дээр нь хурдавчилсан тестээр шинжилгээ хийж урвал эерэг гарсан буюу сөрөг байсан ч эмнэл зүйн шинж тэмдэг нь шувууны томуу өвчинтэй төсөөтэй байгаа тохиолдолд дээж авч лабораторит илгээх ба шувууны сэг зэмийг зааврын дагуу устгаж, ариутгал, халдваргүйжүүлэлт  хийнэ.
Тандалтыг зөвхөн шувууны томуу өвчний тухайн үеийн байдлыг тэдний дунд ажиглах төдийгүй  шувуудын оршин амьдарч буй  газар орон, нуур цөөрмийн экологийн байдалтай уялдуулан ( нууруудын эрдэсжилтийн байдал, намар хөлдөх, хавар гэсэх хугацаа, нуур, голын эзлэх талбай, шувууд хэдийгээс ирж эхэлдэг мөн буцдаг хугацаа, орчны цаг агаарын байдал буюу салхины хурд, агаарын температур, үүлшилт, хур тундасны хэмжээ, хуурайшилт, нуур голын ширгэлт, ургамалжилтын байдал, нуур гол орчмоор амдрах айл өрхийн тоо, тэдгээрийн малын бүрэлдэхүүн тоо толгой, гахай, шувууны аж ахуй байгаа эсэх болон тэр орчимд үйл ажиллагаа явуулж буй үйлдвэр, уурхай зэрэг) тодорхой судлагаа бас гаргана. ( Хавсралт -3-5 ).  Үүнээс гадна орон нутгийн мэргэжлийн байгууллагууд, мэргэжилтэн, ард иргэдтэй уулзаж тэдний санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ, шувууны томуу өвчний талаар мэдээлэл солилцож, зөвлөмж өгнө. (Хавсралт-6).
3. Тандалтаар  зэрлэг шувуудаас дээж авах
3.1.        Тандах шинжилгээнд амьд шувуунаас баасны дээж авна.
.1    Шувуудын төрөл, зүйлийг тогтоосны дараа тухайн шувууг байгаа газраас нь үргээн нисгэж баасны шинэхэн дээж авна.
.2    Дээжийг тээвэрлэх орчин бүхий саванд  авна.
.3    Бааснаас дээжийг бойтуураар авч тээвэрлэх орчин бүхий цодонд хийгээд ишийг нь цодонгийн өндөрт тааруулан хугалж, сайтар таглаж,  хаяглана.
.4    Хаягийг дээжийн бүртгэлд бичигдсэн дугаараар тэмдэглэнэ.
.5    /бүртгэл хөтлөх хуудсыг хавсаргав /
3.2         Тандах шинжилгээнд үхсэн болон өвчний сэжигтэй шувуунаас  дээж авах
Багалзуур, төвөнхний арчдас
Хойт  сүвний  арчдас
Сангас
Цусны ийлдэс
Төвөнх, мөгөөрсөн хоолойн хэсэг
Уушиг, түүний гуурс, салс
Тархи, нойр булчирхай, дэлүү
Гэдэс, түүний агуулагдахуун зэрэг эмгэг хувиралттай хэсгээс дээж авна.  Дээж бүртгэх хуудсыг нягт, нямбай нэгдсэн нэг загвараар хөтлөхөд онцгой анхаарна.
4. Тэжээвэр шувуунаас шинжлэгдэхүүн авахад анхаарах зүйл

Тэжээвэр шувуу эрхэлдэг өрхийн болон шувууны аж ахуйд тандалт явуулахдаа  эрсдлийн байдлыг  тодорхойлно. Тэдгээр өрхийн болон шувууны аж ахуй  эрхлэгчид нь маллагааны технологоосоо хамаарч шувууны томуу өвчинд нэрвэгдэж болох байдлаараа харилцан адилгүй байдаг. Иймээс тэдгээрийг дотор нь эрсдэлтэй ба эрсдэл багатай гэж ангилах нь зүйтэй.
А . Эрсдэл өндөртэй бүлэгт:  Орон нутгийн  шувууны жижиг аж ахуй эрхлэгчид  багатах бөгөөд тэдгээр нь ихэвчлэн шувуугаа тусгай хашаагүй задгай маллагаатай байлгадаг учир зэрлэг шувуудтай ямар нэг байдлаар холилдох бололцоо ихтэй.
Аж ахуйг сонгож, дээж авахдаа доорхи зүйлийг анхаарна. Үүнд:
Тахиа  (галуу) үржүүлж бусад хүмүүст зардаг
Тахианууд (галуу) нь зориулалтын хашаа, байр байхгүй, чөлөөтэй байрладаг
Вакцинжуулалтанд хамрагдсан эсэхийг сайтар нягтлаж тэмдэглэнэ.
 
Б. Эрсдэл багатай бүлэг: Зориулалтын байран маллагааны нөхцөлд байгаа шувууд хамаарагдах бөгөөд, зэрлэг шувуудтай холилдох боломж бага.
Дээж авахад анхаарах зүйл:
Биоаюулгүй байдлыг хангаж, цонх, салхивчаа хир зэрэг битүүмжилсэн байдал
Төлөвлөгөөт ариутгал, халдваргүйжүүлэлтийг хир зэрэг хийдэг болох
Шувууны томуу өвчний ямар нэг сэжиг илэрч байсан эсэх
Вакцинжуулалтанд хир зэрэг хамрагдсан эсэхийг сайтар нягтлаж тэмдэглэнэ.
 
4.1. Тандах шинжилгээнд тэжээвэр шувуунаас шинжлэгдхүүн авах авах
А. Сангасыг шувууны суултуур ба гадаад орчноос бойтуураар авна.
Б. Тэжээвэр шувууны  далавчны доорхи хураагуур судаснаас цус авч ийлдсийг ялгана.
4.2.  Зэрлэг ба тэжээвэр шувуунаас дээж авахад бэлтгэх ажил
Цуглуулах шинжлэгдхүүний хэрэгцээ шаардлагад тохируулан вирус тээвэрлэх орчин бүхий цодон, мөн хоосон цодонг хүрэлцэх тоогоор авна. Томуугийн шинжилгээний дээжийн бүртгэлд шинжлэгдхүүн  авсан аж ахуйн хаяг, амьтны төрөл, шинжлэгдхүүний  нэр, он сар өдрийг бичнэ. Дэс дугаар, шинжлэгдхүүний нэр буюу дугаарыг дээж хийсэн савны гадна тэмдэглэнэ. (Хавсралт 2 )
Шинжлэгдхүүний дагавар бичигт тухайн аж ахуй буюу нуур, гол орчимд ямар төрөл-зүйлийн хэдэн шувуу байгаа, хоногт өвчилсөн болон үхсэн шувууны тоо, өвчний шинж тэмдэг хийгээд эмгэг хувиралт, анхны оношийн талаар тодорхой бичнэ. Дараах аргачлалаар авсан эмгэгт дээжийг тээвэрлэх орчин бүхий цодонд, мөн тээвэрлэх орчин үгүй цодонд тус тус савлаж адил хаяглан зохих нөхцөлд битүүмжлэн лабораторид илгээнэ.
 
4.3.Шинжлэгдхүүн  авах аргачлал
4.3.1.   Багалзуур орчмоос арчдас авах. Шувууны амыг ангайлгаад хуурай хөвөн бойтуураар багалзуурын арын хэсгийн хоёр талыг ээлжлэн арчих буюу хэд хэдэн удаа эргүүлэн арчдас  авна. Арчдас бүхий бойтуурыг тээвэрлэх орчинтой цодод хийж  үзүүрийг нь  хугалж  дотор нь үлдээгээд таглана.
4.3.2. Төвөнх / мөгөөрсөн хоолойноос  арчдас авах. Доод эрүүний завсар орших төвөнхийн ховилоор бойтуурын хөвөн үзүүрийг шургуулж арчих аргаар авч  тээвэрлэх орчин бүхий саванд бойтуурын үзүүрийг хугалж үлдээнэ. Үхсэн, нядалсан шувууны мөгөөрсөн хоолой, уушигны гуурснаас мөн адил аргаар арчдас авч болно.
4.3.3. Хойт сүвнээс  арчдас авах. Бойтуурыг хойт сүвэнд гүнзгий шургуулж эргэлдүүлэх болон нааш цааш холхиулах маягаар арчдас авна. Энэ тохиолдолд бойтуурын хөвөнд баасны эдийг сайн шингээх нь чухал. Хоёр бойтуураар хойт сүвний арчдас авах хэрэгтэй. Нэг бойтуурын арчдас бүхий үзүүрийг тээвэрлэх орчинд, нөгөө арчдасыг тээвэрлэх орчингүй цодод тус тус  хийж хугалж үлдээгээд хаяглана.
4.3.4. Баасны дээж авах. Шувууны шинэхэн нойтон баасыг хоёр бойтуураар арчин шингээгээд тээвэрлэх орчинтой цодод, мөн тээвэрлэх орчингүй цодод тус тус хийж адил хаяглана.
4.4.5. Эдийн дээж авах. Үхсэн буюу нядалсан шувууны тархи, нойр булчирхай, дэлүү, уушиг, мөгөөрсөн хоолой, түүний гуурсны салс, бүдүүн гэдэсний хэсгээс    тээвэрлэх орчинд хийлгүйгээр шууд хөлдөөх буюу тээвэрлэх орчинд хийж хөлдөөсний дараа тээвэрлэнэ. Хөлдөөх боломжгүй бол хоёр хоногийн дотор лабораторид хүргэнэ. Эдийн жижиг дээжийг тээвэрлэх орчинд цийдмэгжүүлнэ.
4.4.6. Томуу оношлох ба тандан шинжилгээнд  ийлдэс цуглуулах. Дунд зэргийн болон сул хоруу чанартай вирусээр халдварласан шувууг оношлох , мөн вирус тээгч шувууг илрүүлэх зорилгоор тандах шинжилгээнд зориулж тэжээвэр шувууны далавчны хураагуур судаснаас 3 мл-ийн тариураар цус авна. Нядалж байгаа болон зэрлэг шувуунаас  тандан шинжилгээнд ийлдсийн дээж цуглуулахдаа шувууг үхүүлэх үед цусыг авч ийлдэслэх нь сайн. Үүний тулд авсан цусаа 2500 эргэлтээр 15 минут эргүүлж ийлсийг ялгана.  Ийлдсийг -200С-д хадгална.
4.4.7. Шинжлэгдэхүүнийг  савлах. Шинжлэгдэхүүнийг савлахдаа “Нэг дээж нэг сав” гэдэг зарчмыг баримтлана.  Шинжлэгдхүүнийг  гурван давхар савлана.
4.4.8. Анхдагч сав: Шинжлэгдхүүнийг шууд хийх сав бөгөөд эргэдэг тагтай, үл хагарах буюу бат бөх зүйл (зузаан ханатай шил, пластик цод)-ээр хийсэн байна.
4.4.9. Хоёр дахь сав: Анхдагч сав чөлөөтэй багтах зайтай, нягт таглагдах тагтай, зөөлөвч бүхий хуванцар буюу шахмал цаасаар хийсэн байна.
4.4.10. Гурав дах сав: Хоёр дахь сав чөлөөтэй багтах зайтай бөгөөд гадна талд нь хаяг, дээжийн дагалдах бичиг, дээд талыг заасан тэмдэг, ХАЛДВАРТАЙ гэсэн үг наасан хатуу кортон буюу хөөсөнцөрөөр хийсэн байна. Гадна хайрцгийн дотор хөлдөөгч гель эсвэл ус үл гоожих хүүдийд хөлдөөсөн мөс хийнэ. Гадна хайрцгийг төмөр дотортой хоолны халуун саваар орлуулж болно.
4.4.11. Шинжлэгдхүүнийг хадгалах, тээвэрлэх. Шинжлэгдхүүнийг цуглуулаад лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 0°-4°С- д хадгалах ба бусад тохиолдолд лабораторид хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -70°С хүйтэн нөхцөлд хадгална. “Шинжлэгдхүүн  савлах” аргачлалын дагуу бэлтгэсэн дээжийг аль болох богино хугацаанд боломжит тээврийн хэрэгслээр тээвэрлэж лабораторид хүргэнэ.
Нүүрс хүчлийн хий (СО2) томуугийн вирусыг хялбархан үхүүлэх учир томуугийн шинжилгээний дээжийг хуурай мөсөнд хөлдөөж, хадгалаж, тээвэрлэж бол
4.4.12. Шинжлэгдэхүүнийг лабораторид илгээх. Вирүс илрүүлэх шинжилгээнд зориулсан шинжлэгдхүүнийг мөстэй хайрцагт хийж лабораторид яаралтай хүргүүлнэ. Хэрэв шинжлэгдхүүнийг  лабораторид 2 хоногийн дотор хүргэх бол 00С-40С-д хадгалах ба бусад тохиолдолд  лаборатори хүргэх хүртэл хөлдүүгээр, боломжтой бол -700С хүйтэн нөхцөлд тээвэрлэнэ. Вирүсийнн халдварлах чанарыг сулруулахаас  сэргийлэн шинжлэгдхүүнийг  олон дахин хөлдөөж гэсгээхээс ямагт хамгаалах хэрэгтэй. Ийлдсийг +40С-д нэг хүртэл долоо хоног хадгалж болох боловч түүнээс хойшид -200С –д хөлдөөж хадгалах ба тээвэрлэнэ.

5. Тандалтын явцад халдварын эх үүсвэрийг илрүүлэх
Энэ ажлын зорилго нь вирүс хаанаас, юугаар дамжин орж ирсэн байж болох цаашид хаагуур хэрхэн тархаж болохыг олж тогтооход тус дэм болоход оршино. Иймд:    Тандалтын баг нь оршин суугчдын дунд гарсан албан бус мэдээлэлийг сонсож тэдгээрийг магадлахад анхаарна.
Зэрлэг шувуудын дунд гарсан өөрчлөлт хөдөлгөөн, шилжилт, өвчлөл, хорогдол, тэдгээрийн зан авирт гарсан өөрчлөлтийг ажиглана.
Тухайн орон нутагт халдварыг хязгаарлан барих болмжгүй цаашид амархан алдаж  болох газар орныг тандан илрүүлэх арга хэмжээ авна.


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.