• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ДЭЛХИЙН МАЛ АМЬТНЫ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА (ДМАЭМБ)-ЫН МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН АСУУДАЛ (OIE NATIONAL FOCAL POINT FOR ANIMAL WELFARE) ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТЭН НАРЫН ЭЭЛЖИТ УУЛЗАЛТ БОЛЛОО.


Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллага (ДМАЭМБ)-ын Ази, Номхон далайн бүс нутгийн гишүүн орнуудын Мал амьтны тавлаг байдлын асуудал (Animal welfare focal point) хариуцсан мэргэжилтэн нарын 4 дэх удаагийн уулзалт нь 2014 оны 11 дүгээр  сарын 12-14 өдрүүдэд Австрали улсын Канберра хотноо зохион байгуулагдсан. Энэ удаагийн уулзалтанд Ази, Номхон далайн бүс нутагт харьяалагдах ДМАЭМБ-ын гишүүн 36 орноос 27 орон, 3ажиглагч, Вьетнам, Кампучи улсыг ДМАЭМБ-д төлөөлөх төлөөлөгч 2,  илтгэл тавих 7, зохион байгуулах орны төлөөлөл 7, хурлыг зохион байгуулагч 7 нийт 54 төлөөлөгчид оролцсон. Өнгөрсөн хугацаанд мал амьтны тавлаг байдлын чиглэлээр дэлхийн хэмжээний 3 удаагийн хурал (OIE Global conference on Animal Welfare, 2004, 2008, 2012), бүс нутгийн удаа дараагийн семинар, уулзалтыг зохион байгуулсан бол хуурай газрын мал амьтны 10, усны амьтны тавлаг байдлын талаар 4 нийт 14 стандарт зөвлөмжийг сайшаан батлаж гишүүн орнуудад мөрдөж үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхийг зөвлөмж болгожээ. Үүнд: 

Нэг. ДМАЭМБ-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст мал амьтны тавлаг байдлын (7 дугаар бүлэг) талаар гаргасан стандартзөвлөмжийн жагсаалт

1.Мал амьтны тавлаг байдлын талаар гаргасан зөвлөмжийн танилцуулга (7.1 дүгээр дэд бүлэг);
2.Мал амьтныг хуурай газраар тээвэрлэх (7.2 дугаар дэд бүлэг);
3.Мал амьтныг далайгаар тээвэрлэх (7.3 дугаар дэд бүлэг);
4.Мал амьтныг агаараар тээвэрлэх (7.4 дүгээр дэд бүлэг);
5.Мал амьтныг нядлах (7.5 дугаар дэд бүлэг);
6.Халдварт өвчнийг хяналтанд авах зорилгоор мал амьтныг нядлах (7.6 дугаар дэд бүлэг);
7.Эзэнгүй нохойг хяналтанд байлгах нь (7.7 дугаар дэд бүлэг);
8.Мал амьтныг шинжилгээ судалгаа болон сургалтанд ашиглах нь (7.8 дугаар дэд бүлэг);
9.Мал амьтны тавлаг байдал болон махны чиглэлийн үхрийн үйлдвэрлэлийн тогтолцоо (7.9 дүгээр дэд бүлэг);
10.Мал амьтны тавлаг байдал болон махны чиглэлийн шувууны үйлдвэрлэлийн тогтолцоо (7.10 11.дугаар дэд бүлэг); (2013 онд шинээр батлагдсан)

Хоёр. ДМАЭМБ-ын Усны амьтны эрүүл мэндийн кодекст 2013 онд фермийн загасны тавлаг байдлын талаар (7 дугаар бүлэг) тусгай бүлэг нэмж шинээр оруулан доорх 4 төрлийн стандарт зөвлөмжийг гаргажээ.

1.Фермийн загасны тавлаг байдлын талаар гаргасан зөвлөмжийн танилцуулга (7.1 дүгээр бүлэг);
2.Фермийн загасыг тээвэрлэх үеийн тавлаг байдал (7.2 дугаар дэд бүлэг);
3.Хүний хэрэгцээнд зориулсан фермт үржүүлж буй загасыг нядлах болон муужруулах нь (7.3 дугаар дэд бүлэг);
4.Халдварт өвчнийг хяналтанд авах зорилгоор фермийн загасыг нядлах нь (7.4 дүгээр дэд бүлэг); (ДМАЭМБ-ын Ерөнхий чуулганаар 2013 онд шинээр батлагдсан)

-Мал амьтан бол нүүдэлчин ард түмний амьдралын салшгүй нэгэн хэсэг байсан тул мал амьтныг өсгөн бойжуулах, маллах, хайрлах, нэг газраас нөгөө рүү тууварлан хүргэх, хүнсэндээ хэрэглэх зорилгоор хүмүүнлэг аргаар нядлах, боловсруулах зэрэг мал амьтны тавлаг байдлын талаарх үндсэн ойлголтуудын талаар эртний соёл уламжлалтай билээ. Хэдийгээр өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Малын эрүүл мэнд, удмын сан хамгаалах тухай хуулинд мал амьтны тавлаг байдлын талаарх тусгайлсан хуулийн заалт байхгүй ч мал эмнэлгийн салбарт мөрдөгдөж байгаа зарим журам, зааварт ДМАЭМБ-ын зөвлөмж стандартын үндсэн үзэл баримтлал, чиглэл бүрэн буюу бүрэн бус байдлаар тусгагджээ. Үүнд:

·         ХААҮ-ийн сайдын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн A/127 тушаалын 1-р хавсралтаар батлагдсан “Гахайн аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам" ;

·         ХААҮ-ийн сайдын 1998 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн A/127 тушаалын 2-р хавсралтаар батлагдсан “Шувууны аж ахуйд мөрдөх мал эмнэлэг, ариун цэврийн нийтлэг журам" ;

·         ХААҮ-ийн сайдын 2001.04.17-ны өдрийн А/43 тушаалаар батлагдсан “Махны хяналтын дүрэм батлах тухай” ;

·         ХХАА-н сайдын 2002 оны 06 дугаар сарын 07-ний өдрийн A/79 тушаалаар батлагдсан “Мал бэлтгэх, тууварлах, тээвэрлэх, үйлдвэрт хүлээн авах үеийн мал эмнэлэг, хорио цээрийн журам" ;

·         ХХААХҮЯ-ны сайдын 2010 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн А/67 тоот тушаалаар батлагдсан “Мал амьтныг зориуд устгах, булшлах үйл ажиллагааны заавар” ;

Бусад стандарт зөвлөмжийн үзэл баримтлалыг тусгасан тусгайлсан журам, заавар, стандарт одоогоор манай улсад байхгүй байна. Мөн мал амьтныг автомашинаар тээвэрлэх байдал сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан тусгайлсан журам шаардлагатай байна. Иймээс эдгээр стандартыг шинээр боловсруулан орон даяар мөрдөх эсэх, ялангуяа экспортонд гаргах буюу манай улсаар дамжин өнгөрч байгаа амьд мал, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олон улсын эсвэл тухайлсан экспортлогч, импортлогч, дамжин өнгөрөгч орны зүгээс тавигдах шаардлага байгаа эсэх, ойрын ирээдүйд энэ чиглэлээр гарч болох гадаад худалдааны хориг саадыг арилгах, ДМАЭМБ-ын зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэх зэрэг асуудлаар ойрын болон дунд хугацааны бодлоготой уялдуулан тодорхойлох шаардлага тулгарч байна.

МАЛ АМЬТНЫ ТАВЛАГ БАЙДЛЫН ТАЛААР ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ АВАХ ЭХ СУРВАЛЖ

1.    Дэлхийн мал амьтны эрүүл мэндийн байгууллагын вебсайт http://www.oie.int/animal-welfare/animal-welfare-key-themes/ ;

2.    Proceedings of the 3 rd OIE Global conference on Animal Welfare, Kuala Lumpur, Malasya, 2012 (under developments);

3.    Recommendations of the 3 rd OIE Global conference on Animal Welfarehttp://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/recommendations/kuala_aquatic/A_Recommendations_Animal_Welfare_conference.pdf

4.    Proceedings of the 2 rd OIE Global conference on Animal Welfare, Cairo (Egypt), 2008,http://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/proceedings.pdf;

5.    Proceedings of the OIE Global conference on Rabies, Seoul, 2011,http://www.oie.int/fileadmin/Home/eng/Conferences_Events/docs/pdf/recommendations/A_Recommendation_Global%20Rabies%20Conference%20Seoul_final.pdf;

6.    Scientific and Technical review #24 (2005), Animal Welfare: global issues, trend and challengeshttp://web.oie.int/boutique/index.php?page=ficprod&id_produit=93&fichrech=1&lang=en&PHPSESSID=f57be0b329feb592fccdd25b793861ed;

7.    ДМАЭМБ-ын Хуурай газрын мал амьтны эрүүл мэндийн кодекст мал амьтны тавлаг байдлын (7 дугаар бүлэг) талаар гаргасан стандарт зөвлөмжүүд www.oie.int/en/international-standard-setting/aquatic-code/access-online/;

8.    ДМАЭМБ-ын Усны амьтны эрүүл мэндийн кодекст 2013 онд фермийн загасны тавлаг байдлын талаар (7 дугаар бүлэг) стандарт зөвлөмжүүдwww.oie.int/en/international-standard-setting/aquatic-code/access-online/;

9.    Animal welfare: focusing on the future Scientific and Technical Review, Vol. 33 (1), David J. Mellor & A.C. David Bayvel; Ed. 2014http://web.oie.int/boutique/index.php?page=ficprod&id_produit=1307&fichrech=1&lang=en


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.