Монгол Улсын Засгийн газрын хүсэлтийн дагуу НҮБ-ын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Байгууллагаас “Хонины цэцэг өвчнийг хяналтанд авахад шуурхай туслалцаа үзүүлэх нь” сэдэвт хамтарсан төсөл (TCP/MON/3603)-ийг санхүүжүүлэн богино хугацаанд (6 сар) шуурхай хэрэгжүүлэхээр зорин ажиллаж байна.
Төслийн хүрээнд “Малын халдварт өвчний онцгой байдлын үед хэрэгжүүлэх хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх” сэдэвт сургагч багш бэлтгэх сургалтыг 2016 оны 6-р сарын 21-23-ны өдрүүдэд Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лабораторид НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх мэргэжилтэн Eran Raizman, ДХХААБ-ын Монгол дахь төлөөлөгчийн газар, МЭҮГ, УМЭАЦТЛ хамтран амжилттай зохион байгууллаа. Сургалтанд ОБЕГ, МЭҮГ, УМЭАЦТЛ, НМХЕГ, МЭСБУЛ, МЭХолбоо, МЭС, НМЭГ, аймгийн МЭХ, сумын МЭҮН-ийн төлөөллийг хамруулан сургагч багшийг бэлтгэв.
Хил дамжин халдварлах малын өвчлөлийн дэгдэлтийг шуурхай, оновчтой дарах арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлээгүйгээс нийгэм, эдийн засаг болоод хувь хүний ахуй амьдралд санхүүгийн ноцтой хохирол учруулдаг. Дээрх сургалтаар халдварт өвчний дэгдэлтийн үед хэрэгжүүлэх шуурхай болон онцгой нөхцлийн төлөвлөгөөг боловсруулан хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх чадавхийг бэхжүүлэхэд туслах зорилгоор НҮБ-ын ХХААБ-ын зөвлөх мэргэжилтэн Eran Raizman, Albert Ludovic нар ОУ-ын нөхцөл байдал, тэдгээрийн авч хэрэгэжүүлдэг арга туршлагын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийв.