• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Шүлхийн ихэрлүүлэх төслийн нээлт


          Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагаас санхүүжүүлсэн Япон улсын Мал амьтны эрүүл мэндийн үндэсний хүрээлэн Монгол улсын УМЭАЦТЛ-ын хооронд 2016-2019 онд хэрэгжих шүлхийн ихэрлүүлэх төсөл (хөтөлбөр) нээлтийн хурал 2016 оны 04-р сарын 18-ны өдөр УМЭАЦТЛ-ын хурлын зааланд болов. Уг төслийн хүрээнд шүлхий өвчний бүсийн лавлагаа лаборатори болон Япон улсын Малын эрүүл мэндийн үндэсний хүрээлэн, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори хамтран шүлхий өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, болон салстын өвчнүүдийн оношлогооны чадавхыг дээшлүүлэх, богино хугацаанд, мэдрэг чанар өндөртэй оношлогооны аргуудыг төв лаборатори болон орон нутгийн лабораториудад нэвтрүүлэх олон ажлуудыг хийхээр төлөвлөгдсөн. Энэ хүрээнд 2016-2019 оны хооронд оношлогооны төв байгууллага болох УМЭАЦТЛ болон шүлхийн өвчлөл ихээр гардаг Хэнтий, Сүхбаатар аймгуудаас нийт 6 мэргэжилтнийг Японы Мал амьтны эрүүл мэндийн хүрээлэнд дадлагжуулах сургалтанд хамруулна.
          Мөн 2016 оны 04-р сарын 18-22-ны хооронд эсийн өсгөвөр, вирус ялгах, вирус саармагжуулах зэрэг урвалын арга зүй эзэмшүүлэх ажлын байрны сургалтыг Японы Мал амьтны эрүүл мэндийн үндэсний хүрээлэнгийн мэргэжилтэн Kazuo Yoshida, Fukai Katsuhiko, Nishi Tatsuya нар зохион байгуулав.

 


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.