Мал Эмнэлэг Ерөнхий Газар (МЭЕГ) нь Бодлого Судлалын Төвтэй хамтран мал эмнэлгийн голлох байгууллагуудад ажиллаж байгаа эпидемиологич малын эмч нарт зориулсан газарзүйн мэдээллийн системийн АrcGIS програмын арга зүйг эзэмшүүлэх 56 цагийн сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 25-наас 3 дугаар сарын 05-ны өдрүүдэд зохион байгуулав. Тус сургалтанд МЭЕГ, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори, Нийслэлийн мал эмнэлгийн газраас нийт 11 мэргэжилтэн, малын эмч нар хамрагдав. Манай байгууллагаас тус сургалтанд гоц халдварт өвчний оношлогоо тандалтын тасгийн вирус судлаач, шинжлэгч эмч Ө.Гэрэлмаа, эпидемиологи мониторинг мэдээллийн тасгийн эпидемиологич, програм хангамж хариуцсан малын их эмч Б.Чанцал нар хамрагдаж амжилттай төгслөө. Сургалтын явцад газарзүйн мэдээллийг Google Earth мэдээллийн сангаас татан өөрсдийн судлагдахууны өгөгдөл, хүснэгт, график мэдээлэлтэй холбон дүн шинжилгээ хийх, боловсруулах, гарсан үр дүнг газрын зурагт тусган харуулах аргазүйг эзэмшүүлэв.
Сургалтын явцад хийсэн зураг: