Швейцарийн хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд төсөл"-ийн хүрээнд УМАЭАЦТЛ-оос Ц.Энхтуяа, Л.Баасанбилэгт, Х.Дэлгэр, Д.Эрдэнэжаргал, Ч.Бадрахзул, Ч.Хандуй нар ажлын 3 хэсэгт хуваагдан 2020 оны 07-р сарын 25-аас 08-р сарын 20-ны өдрүүдэд Хөвсгөл, Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Төв, Баянхонгор, Өвөрхангай аймгуудын 26 загвар сумын мал эмнэлгийн тасгийн мэргэжилтэн, малын эмч болон малчдад Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын нөхцөл байдлыг үнэлэх, Мал эмнэлгийн эмийн үлдэгдлийн хяналтын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, Мал эмнэлгийн лабораторийг цахим системд нэвтрүүлэх зорилгоор сургалт зохион байгуулав. Тус ажлын хэсэгт Мал Эмнэлгийн Ерөнхий Газар, Мал Эмнэлгийн Сургууль, Аймгийн Бэлчээр Ашиглалтын Холбооны мэргэжилтнүүд хамтран ажилласан.
Энэхүү сургалтын хүрээнд загвар мал эмнэлгийн байрны ажлын явцтай танилцаж төнөг төхөөрөмжийг гардуулан өгөв.
g