УМАЭЦТЛаборатори болон Мерси Кор олон улсын байгууллагатай хамтран Булган, Сэлэнгэ, Хэнтий аймгуудын 15 сумын малын эмч нарт 2020 оны 10-р сарын 21-29-ны өдрүүдэд сургалт хийж төгсөгчдөд гэрчилгээ гардуулав.
Энэхүү сургалт “Лабораторийн шинжилгээний арга зүй” сэдэвт дадлага олгох сургалтын агуулга нь лабораторийн дүрэм, журам биоаюулгүй байдал, мал эмнэлгийн лабораторийн цахим систем, хүнсний ариун цэвэр, нян судлал, эмийн үлдэгдлийн лабораторийн шинжилгээний арга зүйг эзэмшүүлэв. Мөн Экос лаб ХХК, Алтан үе буянт ХХК сорилт шинжилгээний мал эмнэлгийн лабораторийн үйл ажиллагаатай танилцан, туршлага судалсан.