Дэлхий эрүүл мэндийн байгууллагаас гаргасан зөвлөмж: Ковид 19 вирусын үед цэврлэгээ болон халдваргүйтгэл
НЭГ.ҮНДЭСЛЭЛ
Корона вирус (Ковид-19) нь амьсгалын замаар халдварлах SARS-CoV-2 вирусын халдвар. Коронвирус нь шууд хавьтал, амьсгалын зам (шүлс, агаар дусал)-аар дамжин халдварлах ба эмнэлгийн процедурын явцад аэрозоль үүсгэх үед агаар дуслын замаар дамжих боломжтой. Энэхүү баримт бичиг нь коронавирусын халдварын үед хүрээлэн буй орчны гадаргууг цэвэрлэх, ариутгах талаар бодлого, үйл ажиллагааны стандарт журам (САЗ) боловсруулж хэрэгжүүлж буй эрүүл мэндийн ажилтнууд, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтнүүд, эрүүл мэндийн байгууллагуудад зориулагдсан болно. Эмнэлэг, лаборатори болон гэрийн нөхцөлд цэвэрлэгээ, халдваргүйтгэл хийхдээ аль алинд нь цэвэрлэгээ хийх давтамж, гадаргуун нөхцөлөөс хамаараад халдваргүйтгэл хийх стандарт ажлын заавар (САЗ)-ыг нарийн чанд мөрдөх, цэвэрлэгээний чанарт тогтмол хяналт тавих шаардлагатай. Эмнэлэг, лабораторийн эмч8 ажилчид Ковид-19-ийн халдвар авч байгаатай холбоотой тухайн орчинг халдваргүйжүүлэх, халдвар хамгааллын хувцас зөв өмсөж, тайлах, халдваргүйтгэх болон устгах шаардлага үүсч байгаа тул Олон Улсын Эрүүл Мэндийн Дүрэм (ОУЭМД) болон бусад заавар зөвлөмжийн дагуу стандарт ажлын зааврыг боловсруулан мал эмнэлгийн сүлжээ лабораторийн хүрээнд дагаж мөрдөнө.
ХОЁР. ЗОРИЛГО
Энэхүү стандарт ажлын заавар нь коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор лабораторийн орчин, тавилга, тоног төхөөрөмж болон бусад хэрэглэгдэхүүний халдваргүйтгэл хийхийн тулд шингэн, хуурай болон хий төлөвтэй бодисуудыг бэлтгэх, хослуулан хэрэглэх аргыг эзэмшүүлэхэд оршино.
ГУРАВ. НЭР ТОМЪЁОНЫ ТОДОРХОЙЛОЛТ
ДӨРӨВ. ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТӨРӨЛ
ТАВ. ОРЧНЫ ЦЭВЭРЛЭГЭЭ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХЭД ШААРДЛАГАТАЙ ХЭРЭГЛЭГДЭХҮҮН
Өндөр эрсдэлтэй, аюултай биологийн халдвартай материалыг халдваргүйтгэл хийхэд химийн хорт нөлөөнөөс зайлсхийхийн тулд зохих хувийн хамгаалалтын хэрэгслийг (ХХХ) өмсөж үйлдвэрлэгчийн зааврыг дагана уу ариутгалын бодис бэлтгэж, аюулгүй байдлыг дагаж мөрдөнө. Ариутгалын бодисыг сонгохдоо үйлчлэх бичил биетнийг харгалзан үзэх, түүнчлэн концентраци ба үйлчлэх хугацаа, гадаргуутай харьцах байдал, хоруу чанар, хэрэглэхэд хялбар, тогтвортой байдал зэрэгийг анхаарах шаардлагатай. Маш олон ариутгалын бодис нь амьсгалын зам, арьс ба нүдийг цочроох тул тохирох ХХХ-ийг зөв өмсөнө. Эх үүсвэр дэх аюулыг бүрэн хянах боломжгүй учраас лабораторийн ажилчид лабораторид ажиллахдаа ХХХ-ийг хэрхэн өмсөх, хадгалах, зөв тайлах, устгах чиглэлээр сургалтанд хамрагдсан байна.
Спирт /Alcohol/
Спирт (этилийн спирт C2H5OH) ба 2–пропанол (изопропилийн спирт (CH3)2CHOH) нь адилхан халдваргүйжүүлэх чанартай. Эдгээр нь нянгийн ургал хэлбэр, мөөгөнцөр, лифид агуулсан вирусд үйлчилдэг боловч үрэнцэр үүсгэдэг вируст үйлчилдэггүй. Мөн лифид агуулаагүй вируст харилцан адилгүй. Спиртыг 70%-ийн (v/v) өтгөрүүлэгтэйгээр найруулахад хамгийн сайн үр дүнд хүрдэг бол хэт хатуу юм уу хэт сул найруулбал нянг үхүүлэхгүй. Спиртийн усан уусмалын давуу тал нь халдваргүйжүүлсэн эд зүйлд үлддэггүй онцлогтой.
Мөн бусад бодистой хольж бэлтгэсэн бэлдмэлүүд нь ердийн спиртээс үр дүн сайтай. Жишээлбэл: 100 г/л формальдегид агуулсан 70%-ийн спирт, 2 г/л идэвхт хлор агуулсан спирт байна. Спиртийн 70%-ийн усан уусмалыг био аюулгүй ажиллагааны кабинет, лабораторийн ширээний тавцан, арьс, лабораторийн болон мэс заслын жижиг багаж халдваргүйжүүлэхэд хэрэглэнэ. Этанол нь арьс хуурайшуулдаг учир зөөлрүүлэгч бэлдмэлтэй хольж хэрэглэнэ. Спирт агуулсан бэлдмэлээр зохих журмын дагуу угаах боломжгүй юм уу тохиромжгүй тохиолдолд бага зэрэг бохирдсон гарыг арчихыг зөвшөөрнө. Гэхдээ этанол нь үрэнцрийн эсрэг үйлчилдэггүй, лифид агуулаагүй бүх вирусийг үхүүлдэггүй гэдгийг санах ёстой. Спирт нь ууршимтгай, шатамхай тул ил галын ойролцоо хэрэглэж болохгүй. Спиртийн ажлын уусмалыг ууршихаас хамгаалсан зориулалтын саванд хадгална. Спирт нь резиныг хатууруулж зарим төрлийн цавууг уусгана. Автоклавдахаас сэргийлж спирт агуулсан бэлдмэл хадгалдаг савнууд дээр хаягийг тодорхой бичнэ.
Иод /Iodophor/
Йод ба йодофорын үйлчлэл нь хлорын үйлчлэлтэй төстэй боловч органик бодисод харьцангуй сул үйлчилнэ. Йод нь эд ба гадна гадаргад толбо үүсгэдэг учир халдваргүйжүүлэлтэд ашиглахад тохиромжгүй байдаг.
Йодофор ба йодын ханд нь үжлийн эсрэг сайн бэлдмэл юм. Поливидон йод нь мэс ажилбарын найдвартай, аюулгүй, цэвэрлэгээний болон мэс заслын өмнөх арьсны үжлийн эсрэг бэлдмэл юм. Йодоор бэлтгэсэн үжлийн эсрэг бэлдмэлийг лабораторийн болон эмнэлгийн багаж, хэрэгслийн халдваргүйжүүлэлтэд хэрэглэхийг зөвшөөрдөггүй. Мөн хөнгөн цагаан ба зэс эдлэлд хэрэглэдэггүй.
Хлор /Chlorine/
Хлорамин нь ойролцоогоор 25%-ийн идэвхт хлор агуулсан нунтаг юм. Хлорамин нь хлорыг гипохлоритаас аажим ялгаруулна. Ийм учраас гипохлоритын өтгөн өтгөрүүлгийнхтэй адил үр дүнг өгнө. Нөгөө талаас хлорамины уусмал нь гипохлоритын идэвхгүйжүүлэх органик бодист идэвхээ алддаггүй учраас “бохир”, “цэвэр” аль ч нөхцөлд 20 г/л өтгөрүүлгийг зөвлөнө. Хлорамины уусмал нь үндсэндээ үнэргүй. Гэхдээ хлорамины уусмалаар халдваргүйжүүлсэн эд зүйлсээс хлорамин–Т (тозилхлорамид натри) нунтагийн дүүргэгч бодисуудын үлдэгдлийг арилгахын тулд сайтар зайлж угаана.
ЗУРГАА. ХЛОРТ СУУРИЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН ХЭРЭГЛЭХ
Гипохлорит дээр суурилсан бүтээгдэхүүнүүдэд шингэн (натрийн гипохлорит), хатуу эсвэл нунтаг (кальцийн гипохлорит) орно. Эдгээр бодис нь усанд уусч хлорын шингэрүүлсэн уусмал үүсгэж, задраагүй гипохлорт хүчил (HOCl) нь нянгийн эсрэг идэвхтэй үйлчилнэ. Гипохлори нь нянгийн эсрэг өргөн хүрээтэй нөлөөлөх бөгөөд янз бүрийн концентраци нь хэд хэдэн нийтлэг эмгэг төрүүлэгчдийн эсрэг үр дүнтэй байдаг. Жишээлбэл: 0.05% (500 ppm) концентрацтай гипохлори нь ротавирусын эсрэг үр дүнтэй боловч эмнэлгийн нөхцөлд тэсвэрт чанар өндөртэй эмгэг төрүүлэгч C. Auris, C. difficile эсрэг концентрац өндөртэй 0.5% (5000 ppm) -ийн уусмалыг хэрэглэхийг зөвлөдөг. COVID-19-ийн халдварын үед 0.1% (1000 ppm) –ийн концентрацитай уусмалыг зөвлөх бөгөөд эрүүл мэндийн нөхцөлд байж болзошгүй бусад эмгэг төрүүлэгчдийн дийлэнх хэсгийг идэвхгүйжүүлдэг байна. Гэхдээ цус, биеийн шингэн их хэмжээгээр асгарсан (өөрөөр хэлбэл 10мл-ээс их) үед 0.5% (5000 ppm) агууламжтай байлгахыг зөвлөж байна. Гипохлори нь органик материал агуулсан нөхцөлд хурдан идэвхгүйждэг. Тиймээс концентрацаас үл хамааран эхлээд гадаргууг саван, ус эсвэл угаалгын бодисоор сайтар цэвэрлэж, үрэлт гэх мэт механик цэвэрлэгээ хийх нь чухал юм. Концентраци өндөртэй хлорын уусмал нь тоног төхөөрөмжид зэврэлт, арьс, салст бүрхэвчийг цочрооход хүргэдэг бөгөөд үүнээс гадна астма өвчтэй болон эмзэг бүлгийн хүмүүст хлорын үнэртэй холбоотой гаж нөлөөг үүсгэдэг. Хүссэн концентрацитай натрийн гипохлоритыг уусмал бэлтгэхдээ тодорхой хэмжээний булингаргүй цэвэр усаар шингэлж эцсийн концентрацийг гаргаж авна. (Хүснэгт 1).
Хүснэгт 1. Натрийн гипохлорийн концентрацийг тооцоолох:
Жишээ: [5%-ийн шингэн натрийн гипохлори/хлорын 0.5%-ийг бэлтгэх] 1 = натрийн гипохлорын хэсэг тус бүрт 9 хэсэг ус нэмэх.
|
[Хүсэнг 2. Кальци гипохлоритоос хлорын уусмал бэлгэх тооцоолол.
Жишээ: [35%-ийн гипохлорийн нунтаг/хлорын 0.5%-ийг бэлтгэх] 1 000 = 0.0143 х 1 000 = 14.3
Нэг литр усанд 14.3 гр кальци гипохлори нунтаг уусгаж 0.5%-ийн хлорийн уусмал болно. |
Цэвэрлэгээ нь хамгийн бага бохирдолтой (хамгийн цэвэр) хэсгээс бохирдол ихтэй (бохир) хэсгүүд рүү шилжиж бүх хэсгийг алдахгүйн тулд системтэй байдлаар хийж хамгийн сүүлд шалан дээрх хог хаягдлыг цэвэрлэнэ. Цэвэрлэгээ эхлэх бүртээ шинэ материал /даавуу/ ашиглах ба бохирдсон даавууг олон дахин ашиглахгүй. Цэвэрлэгээний тоног төхөөрөмж (хувин гэх мэт)-ийг сайтар, зөв арчлах, зориулалтын дагуу ашиглах хэрэгтэй. Коронвирусээр өвчилсөн болон халдвартай материалтай ажилласан хүмүүст зориулсан тусгаарлах хэсэгт ашигласан төхөөрөмж болон лабораторийн шинжилгээнд ашигласан хэрэглэгдэхүүнийг өнгөөр ялгаж, бусад төхөөрөмжөөс тусгаарласан байх ёстой. Бохирдсон хэсгийг угаалгын нунтаг эсвэл ариутгалын уусмалаар цэвэрлэх явцад эмгэг төрүүлэгч аажмаар багассана, хэрэв органик бохирдол ихтэй; дээрхтэй ижил уусмалаар үргэлжлүүлэн ашиглах нь бичил биетнийг дараагийн (бохир бага)-тай гадаргууруу шилжүүлж болно. Ковид-19-ийн сэжигтэй /батлагдсан өвчтөнүүд байгаа газруудад ашигласан угаалгын нунтаг болон эсвэл ариутгалын уусмалыг устгах ёстой. Цэвэрлэгээний хэсэг солигдох, өдөр бүр уусмалыг шинээр бэлтгэхийг зөвлөж байх. Халдваргүйжүүлэх бодисын үр нөлөө нь организмын төрөл, халдваргүйтгэлийн бодисын концентраци, үйлчлэх хугацаа болон органик үлдэгдлээс шууд хамаарна. Лабораторийн нөхцөлд 70%-ийн спирт, 10%-ийн гипохлорт натрийг халдваргүйжүүлэх зорилгоор нийтлэг ашиглах ба эдгээр бодис нь өргөн хүрээний микробийн эсрэг үйлчилгээтэй үр дүн сайтай. Цэвэрлэгээ нь эмгэг төрүүлэгч бичил биетүүдийг зайлуулах эсвэл бохирдсон гадаргууг мэдэгдэхүйц бууруулахад ач холбогдолтой бөгөөд энэ нь халдваргүйжүүлэх үйл явцын эхний алхам юм. Цэвэрлэгээг ус, саван (эсвэл угаалгын нунтаг) болон зарим төрлийн механик үйлдэл (сойз эсвэл үрэх) цэвэрлэх нь шороо, хог хаягдал болон бусад органик бодис болох цус, шүүрэл, ялгаралтыг зайлуулж, багасгадаг боловч бичил биетнийг бүрэн устгахгүй. Органик бодис нь ариутгагч бодисыг гадаргуу дээр шууд хүрэхэд саад учруулж, хэд хэдэн ариутгалын бодисын гермицидийн шинж чанар, үйл ажиллагааны горимыг идэвхгүйжүүлдэг. Тиймээс гадаргууг халдваргүйжүүлэхэд нөлөөлөхөд ашигласан аргачлалаас гадна гадаргууг үр дүнтэй ариутгахад ариутгалын бодисын концентраци ба үйлчлэх хугацаа ба давтамж нь чухал үүрэгтэй. Тиймээс цэвэрлэгээ хийсний дараа гадаргуу дээрх үлдсэн бичил биетэнг устгахын тулд хлор болон спирт агуулсан химийн бодис ашиглах хэрэгтэй. Үйлдвэрлэгчийн зөвлөмжийн дагуу ариутгалын бодисын эзэлхүүн ба үйлчлэх хугацаа зэргээс хамаарч бэлтгэж, ашиглах ёстой. Ариутгалын бодисыг бэлтгэх явцад шингэрүүлэлт /концентраци/ хангалтгүй хийхэд (хэт өндөр эсвэл хэт бага) нь бодисын үр нөлөөг бууруулж болзошгүй юм. Өндөр концентраци нь хэрэглэгчдэд үзүүлэх химийн нөлөөллийг нэмэгдүүлж, гадаргууг гэмтээж болзошгүй. Үйлдвэрлэгчийн зөвлөсний дагуу ариутгагч уусмал нь эмгэг төрүүлэгч бичил биетнийг идэвхгүйжүүлэхэд хангалттай чийгшүүлж, гадаргууд удаан байлгахын тулд ариутгагч уусмал хангалттай хэрэгтэй. Мөн түүнчлэн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр хэт ягаан туяаны (UV) төхөөрөмж ашиглана.
НАЙМ. ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭЛТ ХИЙХ АРГА
Лабораторид гарч болзошгүй осол, алдаанаас сэргийлж хийх халдваргүйжүүлэлт. Гипохлоритын бэлдмэлээс 10%-ийн идэвхт хлор (100000 ppm) бүхий үндсэн уусмал бэлтгэнэ. Лабораторид үндсэн уусмалаа 10 дахин шингэлж ажлын уусмал (10000 ppm идэвхт хлор бүхий) болгон хэрэглэнэ. Хлорын уусмал нь тогтвор муутай байдаг тул уусмалыг 7 хоног бүр шинэчилнэ. Үндсэн уусмалыг шингэлэхэд 50%-ийн метанол юм уу этанол хэрэглэвэл үрэнцэр үхүүлэх чанар нэмэгдэнэ.
Хүснэгт 3. Ковид-19 сэжигтэй эсвэл батлагдсан өвчтөний хүрээлэн буй орчны гадаргууг цэвэрлэх, халдваргүйжүүлэх зөвлөж.
Талбай |
Давтамж |
Нэмэлт зааварчилгаа |
Дээж хүлээн авах болон бүртгэх хэсэг |
Өдөрт дор хаяж хоёр удаа |
|
Дээж бэлтгэх өрөө /лаборатори, үзлэгийн өрөө/ |
Халдвартай материал болон дээж ирсэний дараа (ялангуяа тоног төхөөрөмжийн гадаргууг) өдөр бүр дор хаяж нэг удаа цэвэрлэх |
|
Коридор |
Өдөрт дор хаяж хоёр удаа |
|
00 өрөө |
Хувийн ариун цэврийн өрөө: дор хаяж хоёр удаа өдөр бүр Дундын жорлон: Өдөрт дор хаяж гурван удаа |
|
Хүрээлэн буй орчны гадаргууг ил харагдахуйц бохирдсон эсвэл биеийн шингэн, дээж асгарч бохирдсон тохиолдолд цэвэрлэж, ариутгана.
ЕС. ХАЛДВАРГҮЙТГЭЛ ХИЙХ ДАРААЛАЛ
Халдвартай болон халдвартай байж болзошгүй бодис асгарч, гоожсон тохиолдолд халдваргүйжүүлж, цэвэрлэхэд дараах журмыг мөрдөж ажиллана. Хэрэв бохирдол нь харагдахүйц эсвэл шууд бохирдсон бол хангалтай хэмжээний ариутгалын бодисоор шүршинэ.Жишээ нь: 10 литрээс бага асгаралт болсон үед.
Ашигласан материал болон бусад зүйлсийг ус үл нэвтрэх биоаюулгүй хог, хаягдал байршуулах хогийн саванд хийнэ. /Clean/
Биологийн агентаар бохирдсон ажлын талбай, материалыг ашиглахаас өмнө болон дараа нь халдваргүйжүүлнэ. Рекомбинант ДНХ-тэй холбоотой асгаралтыг арилгахад энэхүү процедурыг мөн дагаж мөрдөх шаардлагатай. Ариутгал цэвэрлэгээ бүрэн хийгдсэний дараа хариуцсан удирдах албанд тухайн өртөгдсөн хэсгийг халдваргүйжүүлсэн талаар мэдээлнэ.
эх сурвалж: https://apps.who.int/iris/handle/10665/332096