• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ


ОХУ-Д ГАРЧ БАЙГАА ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАН ӨВЧНИЙ НӨХЦӨЛ

БАЙДЛЫН ТУХАЙ МЭДЭЭЛЭЛ (2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар)

        Гахайн африкийн мялзан өвчний анхны тохиолдол 2007 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр ОХУ-д оношлогдсон. Тус улсад 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд 1832 тохиолдол бүртгэгдээд байна.

ОХУ-Д БҮРТГЭГДСЭН ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАНГИЙН ТОХИОЛДОЛ

ОХУ-Д 2021 ОНД БҮРТГЭГДСЭН ГАХАЙН АФРИКИЙН МЯЛЗАНГИЙН ТОХИОЛДОЛЫН ЗУРАГЛАЛ

ОХУ-д 2020 онд нийт 284 тохиолдол бүртгэгдэв. Үүнээс зэрлэг гахайн сүрэгт 119 голомт гарсныг засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Амур (5), Астрахань (1), Волгоград (1), Воронеж (1), Калининград (1), Калуга (1), Нижегород (9), Новгород (1), Оренбург (5), Орлов (2), Самар (40), Тверь (2), Ульянов муж (1), Примор (31), Краснодарь (1), Хабаровск (9), Байгалийн чанадх хязгаар (1), Халимагийн БНУ (1), Еврейн автономит муж (1), Татарстаны БНУ (3), Адыгей БНУ (1), Чуваш БНУ (1);

Гэрийн тэжээвэр гахайн сүрэгт 165 тохиолдол оношлогдсноос засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Ставрополь (2), Примори (39), Краснодар (1), Байгалийн чанадх (2), Хабаровскийн хязгаарт (22), Амур (1), Архангельск (1), Волгоград (3), Воронеж (4), Калуга (3), Курск (5), Нижегород (4), Новгород (4), Псков (2), Ростов (1), Омск (1), Орлов (1), Самар (41), Смоленск (1), Тверь (9), Туль муж (1), Адыги БНУ (1), Еврейн автономит муж (16)-д гарчээ.

ОХУ-д 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 103 голомт бүртгэгдсэн. Үүнээс зэрлэг гахайн сүрэгт 43 голомт гарсныг засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Волгоград (2), Воронеж (1), Калуга (2), Нижегород (1), Орлов (2), Псковс (4), Ростов (2), Самар (2), Саратов (1), Тверь (1), Ярослав муж (10), Татарстаны БНУ (3), Примор (9), Хабаровскийн хязгаарт (3).

Гэрийн тэжээвэр гахайн сүрэгт 60 тохиолдол оношлогдсноос засаг захиргааны нэгжээр авч үзвэл: Амур (1), Брянск (2), Владимир (6), Волгоград (2), Воронеж (1), Тамбов (4), Калуга (6), Костром (2), Курск (1), Магадан (1), Марий-Эль (1), Нижегородск (3), Псков (5), Самар (1), Смоленск (2), Тверь (1), Туль (2), Ярославь муж (10), Примор (1), Хабаровскийн хязгаарт (4), Хабаровский хязгаар (2), Коми БНУ-д (2) тохиолдол тус тус бүртгэгдсэн.

ОХУ-Д ИДЭВХТЭЙ БАЙГАА ГОЛОМТЫН ЗУРАГЛАЛ (2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар)

Тус улсад 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар 61 голомт идэвхтэй байна. Тайлбар: (2) - бүртгэгдсэн тохиолдлын тоо.

Мэдээллийн эх сурваж: ОХУ-ын Мал эмнэлэг, ургамлын хорио цээрийн улсын алба


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.