ЖАЙКА Олон Улсын байгууллагаас хэрэгжүүлж буй “Төрийн болон хувийн хэвшлийн мал эмч нарын практик чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн хүрээнд Тархвар зүйчдийн практик чадавхийг нэмэгдүүлэх сургалтыг сум, дүүргийн тархвар зүйч нарт зориулан онол, практик хосолсон 2 үе шаттай сургалт зохион байгуулахаар төлөвлөж байна.
Төслийн эхний шатны сургалтыг 2021 оны 10 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд УМЭАЦЛ-ийн сургалтын танхимд зохион байгууллаа. Уг сургалтад Нийслэлийн мал эмнэлгийн газрын 8 тархвар зүйч нар оролцож дараах сэдвийн хүрээнд суралцлаа. Үүнд:
Төслийн баг Ч.Хандуй (УМЭАЦТЛ), Б.Эрдэнэбат (НМЭГ), Б.Чимэдцэрэн (МЭС), Б.Чинчулуун (МЭХ), Э.Базаррагчаа (УМЭАЦТЛ)
Зөвлөх: Dr. Norikazu Isoda, DVM, Laboratory of Microbiology, Faculty of Veterinary Medicine, Hokkaido University, Japan