• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Мал эмнэлгийн лабораторид сорьц илгээх, шинжлэх, оношлох ур чадварыг дээшлүүлэх сургалтыг цахимаар зохион байгуулна.


     УМЭАЦТЛ нь сүлжээ 21 аймаг, нийслэлийн МЭАЦЛ-иуд болон сумын МЭТ, хувийн мал эмнэлгийн нэгжийн малын эмч нарт шинжилгээнд ирүүлэх сорьц авах, бэлтгэх, илгээх болон лабораторийн оношлох ур чадварыг дээшлүүлэх дараах сургалтуудыг зохион байгуулах гэж байна.       

      УМЭАЦТЛ-ийн захиралын А/58 тоот тушаалаар байгуулсан “Онош зүйчдийн зөвлөл’’ (Эмч нарын зөвлөл) нь байгууллагын чиг үүргийн хүрээнд аймаг, нийслэлийн мал эмнэлгийн лабораториудаас зайлшгүй хэрэгцээт сургалтын саналыг авч дууслаа. Иймд нийтлэг хүсэлт, шаардлагын дагуу тус зөвлөлөөс дараах чиглэлийн сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөгөө гаргав.        

     Ковид-19 цар тахлын хууль, хэмнэлтийн хуультай холбогдуулан сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулах тул та бүхэн сургалтын чиглэл, сэдэвтэй сайтар танилцан, өөрсдийн лабораторид сайн харагдах камер бүхий компьютер байрлуулан бэлтгэлийг сайтар хангаж идэвхитэй хамрагдана уу!        

    Ялангуяа зарим лабораторийн шинжилгээний техникийн сургалтууд дагаж хийх тохиолдол гарах тул, халдвар хамгааллын болон тоног төхөөрөмж багаж хэрэгслийн бэлтгэлийг хангаж оролцохыг анхаарна уу!        

     Сургалт явагдах өдрийн товыг тухайн үед нь 5-7 хоногийн өмнө мэдэгдэх бөгөөд та бүхэн энэхүү төлөвлөгөөний дагуу баримжаалан, үйл ажиллагааны хувиартаа оруулж, лабораторийн шинжлэгч эмч болон сорьц авагч малын эмч нарыг сургалтанд бэлэн байлгаж, бүрэн хамруулах тал дээр анхаарч ажиллана уу!

Сургалтийн төлөвлөгөө:

 

Онош зүйчдийн зөвлөл

2022 оны 07-р сарын 29 өдөр


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.