УМЭАЦТЛ нь хүний нөөцийн чадавхийг сайжруулах ажлын хүрээнд тандалт хариуцсан мэргэжилтэн, шинжлэгч эмч нарт Arc GIS газарзүйн программыг ашиглан мал, амьтны халдварт болон халдваргүй өвчний гаралтын мэдээ болон оношлогоо шинжилгээний үр дүнгээр тархвар зүйн зураглал боловсруулах чадварыг эзэмшүүлэх зорилгоор дотоод сургалтыг 1-р сарын 23, 25-ны өдрүүдэд зохион байгууллаа. Arc GIS газарзүйн программын хичээлийг Эпидемиологи эрсдэлийн шинжилгээ мониторинг мэдээллийн нэгжийн тархвар зүйч Ч. Хандуй зааж, тандалт болон шинжилгээ хариуцсан нийт 14 мэргэжилтэн оролцлоо.