Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатори нь мал, амьтны түүхий эд бүтээгдэхүүнд мал эмнэлэг, ариун цэврийн магадлан шинжилгээ, хүнсний аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг тодорхойлох шинжилгээнүүдийг гүйцэтгэж, баталгаажилт олгодог. Энэ хүрээнд шинжилгээ хийлгүүлэхээр хүсэлт гаргасан хувь хүн эсхүл аж ахуйн нэгжийн (үйлчлүүлэгчид) сорьцыг цаг алдалгүй шинжилгээнд хамруулж хариуг шуурхай гаргах зорилго тавин ажиллаж байна.
Та бүхэн албан бичиг, хавсралттай танилцаж, сорьцыг зохих шаардлагын дагуу ирүүлж бидэнтэй хамтран ажиллана уу.
https://drive.google.com/file/d/1Zxf9CJJyl03mdm-HbR_LYqsr6P9M3jXI/view?usp=sharing