7. Тэмцэх, сэргийлэх арга хэмжээ: Трихинеллтэхөвчин оношлогдсон тохиолдолд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын засаг даргын шийдвэрийн дагуу хязгаарлалтын, сэргийлэх дараах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
7.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:
7.1.1 Нийтийн болон хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлыг хамгаалах бодлого, чиглэлд тусгаж арга хэмжээ авах;
7.1.2 Өвчин гарснаас хойш 1 жилийн туршид тухайн аж ахуйн нэгжийн гахай болон маханд хийсэн шинжилгээгээр трихнелл илрээгүй бол эрүүлжсэнд тооцох;
7.2 Мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:
7.2.1 Тэмцэх зааврын хэрэгжилтэнд хяналт тавих;
7.2.2 Холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдэд зохих хариуцлага тооцох;
7.2.3 Гахай үржүүлэх, бордох аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагаа, мал, амьтны махны ариун цэвэр, түгээлт, худалдан борлуулалтанд хяналт тавих;
7.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:
7.3.1 Гахай үржүүлэх, бордох аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн үйл ажиллагаанд зөвлөгөө өгч гахай үржүүлэх, бордох технологийг сахиулах;
7.3.2 Эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллаж хүн, мал, амьтны халдварлалтын зураглалын дагуу тухайн орон нутгийн гахайн маханд байнга үзлэг хийж тархалт, эрчимжилтийг тогтоох;
7.3.3 Төв, суурин газруудын хүнсний зах дээр худалдаалж буй гахайн маханд нэг бүрчлэн үзлэг шинжилгээ заавал хийх, үзлэг шинжилгээний дүнд тулгуурлан ямар айл өрх, аж ахуйн нэгжийн гахай халдвартай байгааг эрүүл мэндийн байгууллага, эрүүл ахуйч эмч нарт мэдэгдэх;
7.3.4 Хүнсний зах дээр худалдаалж байгаа ба нядласан гахай, адууны маханд трихинеллын авгалдай илрүүлэх шинжилгээ хийж байх;
7.3.5 Трихинеллтэх өвчин гарсан аж ахуйн нэгж, мал, амьтан бүхий иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, сэргийлэх арга барилд тэднийг сургах ажлыг эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохиох;
7.3.6 Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн сэргийлэх арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх;
7.4 Гахай бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:
7.4.1 Гахайг мах комбинат, мал нядлагааны газар, гуанз, гал тогооны хаягдал болон бусад амьтдын мах, сэг зэмээр тэжээхийг хориглох;
7.4.2 Малын хашаа, байр, хүн оршин суудаг газар, гуу, жалга, хог хаягдал бүхий газруудаар гахай сэлгүүцэж явахыг хориглох;
7.4.3 Гахайн байрны мэрэгчидтэй тэмцэх арга хэмжээг тогтмол зохиох;
Гахайн махыг мал эмнэлэг ариун цэврийн шинжилгээнд заавал оруулж байх;