• (976) 7011-0960 : Дээж хүлээн авах, хариу олгох
  • (976) 7011-1050 : Байгууллагын утас
  • Ажлын Цаг : Даваа - Баасан , 08:30 - 16:30

Сүрьеэ өвчинтэй тэмцэх заавар


Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын
2010 оны 04 дугаар сарын 05 ны өдрийн
А/67 тоот тушаалаар батлав.

9. Тэмцэх арга хэмжээ: Сүрьеэ гарсан хот айл, фермд мал эмнэлгийн байгууллагын дүгнэлтийг үндэслэн дүүрэг, сумын Засаг даргын захирамжаар хязгааралтын дэглэм хэрэгжүүлнэ.

9.1 Төрийн захиргааны байгууллагын гүйцэтгэх үүрэг:

9.1.1      Хязгаарлалтын дэглэм тогтоосон үед малын шилжилт, хөдөлгөөнийг зогсоож үзэсгэлэн зохион байгуулах, сааль сүү, ашиг шим ашиглах зорилгоор нэг дор олноор бөөгнөрүүлэхийг хязгаарлах ;

9.1.2      Тогтоосон хязгаарлалтын дэглэмийг эерэг урвалтай сүүлчийн сүрьеэтэй мал, амьтныг нядласнаас хойш 2 жилийн хугацаанд бүх мал, амьтанд мал эмнэлгийн үзлэг, шинжилгээ хийхэд эерэг урвалтай мал илрээгүй бол өвчтэй малд хэрэглэж байсан тоног хэрэгсэл, хашаа, байр зэрэгт эцсийн халдваргүйжүүлэлт хийж хорио цээрийн дэглэм тогтоосон байгууллага, албан тушаалтны шийдвэрээр татан буулгах ;

9.1.3      Лабораторийн шинжилгээгээр эерэг урвалтай гарсан мал, амьтныг нядлах арга хэмжээг зохион байгуулж малын эмчийн хяналтын дор гүйцэтгэх ;

9.1.4      Нядласан мал, амьтны нөхөн талбөрийг холбогдох хууль тогтоомжийн дагуу олгох ;

9.2 Улсын мэргэжлийн хяналтын байгууллага, улсын байцаагчийн гүйцэтгэх үүрэг:

9.2.1      Засаг даргын захирамжийн биелэлт, хязгаарлалтын дэглэмийн хэрэгжилт, зааврын биелэлтэнд хяналт тавих ;

9.2.2      Захирамж болон бусад холбогдох хууль эрх зүйн актыг зөрчсөн этгээдүүдэд хариуцлага тооцох ;

9.2.3      Лабораторийн шинжилгээгээр эерэг урвалтай гарсан мал, амьтны арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцөл, ялган тусгаарлах болон нядлагааны ажилд хяналт тавих ;

9.2.4      Малын мах, сүү, арьс, шир, үс, ноос бэлтгэх, боловсруулах, хадгалах, борлуулах байгууллага, газруудад байнгын хяналт тавих ;

9.3 Мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн үүрэг:

9.3.1      Засаг даргын захирамжийн дагуу хорио цээрийн дэглэмийг хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, мал бүхий иргэд, малчдад эрүүл мэндийн байгууллагатай хамтран анхааруулга, сэрэмжлүүлэг өгөх, өвчнөөс хүн амыг хамгаалах сурталчилгаа явуулах, үзүүлэх сургууль хийх, хил залгаа аймаг, сум, баг, айл өрхөд мэдэгдэх ;

9.3.2      Өвчин гарсан айл өрхийн бүх мал сүрэгт нэг бүрчлэн эмнэл зүйн үзлэг, шинжилгээ хийж эерэг урвалтай мал, амьтныг ялган тусгаарлах ;

9.3.3      Эпизоотологийн тандах шинжилгээний үндсэн дээр эрүүлжүүлэх, эрүүлжснийг батлах, халдварлалтыг тогтоох шинжилгээг тогтмол хийж байх ;

9.3.4      Сүрьеэ өвчинтэй тэмцэх стратеги, хөтөлбөрийн дагуу тэмцэх арга хэмжээ зохион байгуулах, үр дүнд хяналт тавих ;

9.3.5      Өвчин гарсан хот айл, фермд малын шилжилт, хөдөлгөөн хийлгэхийг хориглох ;

9.3.6      Сүрьеэ гарсан тухай улс, орон нутгийн эрүүл мэндийн холбогдох байгууллагад мэдэгдэх, өвчин илэрсэн айл өрх, фермийн хүмүүсийг эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах ;

9.3.7      Шинжилгээгээр эерэг урвалтай гарсан малыг нядлуулах дүгнэлтийн дагуу холбогдох төрийн захиргааны байгууллагад хандах ;

9.3.8      Өвчтэй мал, амьтан байсан хашаа саравч, байр, хэрэглэсэн ус, тэжээлийн онгоц, тоног хэрэгсэл болон тайван бус бүс нутгаас бэлтгэсэн арьс шир, үс ноосыг малын эмийн улсын бүртгэлд бүртгэгдсэн халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлүүдийг ашиглаж халдваргүйжүүлэх ;

9.3.9      Өвчний улмаас үхэж хорогдсон мал, амьтны хүүр, сэг зэмийг халдваргүйжүүлэх бодис, бэлдмэлээр халдваргүйжүүлж булах юм уу шатааж устгах ба голомтын байрлалыг албан ёсоор бүртгэлжүүлэх ;

9.3.10   Өвчний эпизоотологи, тархалтыг үндэслэн урьдчилан сэргийлэх, тандах, эрүүлжүүлэх шинжилгээний  арга хэмжээ, төсөл, хөтөлбөрийг төлөвлөх, боловсруулах, хэрэгжүүлэх ;

9.3.11   Урьдчилан сэргийлэх шинжилгээг өвчнөөр тайван сүрэгт жилд нэг удаа, өвчин илэрсэн сүрэгт жилд 2 удаа хийх арга хэмжээг эпизотоологийн судлагааны үндсэн дээр зохион байгуулах ;

9.3.12   Импортоор оруулсан мал, амьтанд  харшил сорилын шинжилгээ заавал хийж 30 хоног хорио цээрийн нөхцөлд байлгах ;

9.3.13   Сүрьеэгээс мал сүргээ эрүүлжүүлсэн аймаг, сум, баг, ферм,  айл өрхийг батлагаажуулж зарлах ;

9.3.14   Өвчтэй мал сүрэг бүхий айл өрх, фермийн сүү, цөцгийг боловсруулалт хийгээгүй тохиолдолд хүнсэнд хэрэглэх, хүн амын хэрэгцээнд нийлүүлэхийг хориглох;

9.4 Мал бүхий аж ахуйн нэгж, иргэн, малчны гүйцэтгэх үүрэг:

9.4.1      Хариуцсан мал эмнэлгийн байгууллага болон малын эмчид өвчний шинж тэмдэг, сэжиг илэрсэн тухай албан ёсоор мэдэгдэх ;

9.4.2      Дүүрэг, сумын засаг даргын захирамж, мал эмнэлгийн байгууллага, малын эмчийн шаардлагыг бүрэн биелүүлэх ;

9.4.3      Мал сүрэгт тарга хүч сайн авахуулах, тарга хүчийг тогтоох, сүрьеэгээс эрүүл мал сүрэг үржүүлж өсгөх, хашаа, хороо, байрны ариун цэвэр, эрүүл ахуйн дэглэмийг сахих ;

9.4.4      Малын эмчийн зааварчлагын дагуу өвчтэй малын бууц, баас, тэжээлийн үлдэгдлийг шатааж устгах, биотермийн аргаар халдваргүйжүүлэх ;

9.4.5      Мал эмнэлгийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд мал сүргээ цаг тухайд нь бүрэн хамруулах, шинжилгээгээр эерэг урвалтай гарсан малын арчилгаа, маллагаа, тэжээлийн нөхцлийг сайжруулж өдөр тутмын арчилгаа, маллагааг гардан гүйцэтгэх;

9.4.6      Эрүүл, өвчтэй малыг хооронд холих, малын эмчийн зөвшөөрөлгүйгээр шилжилт, хөдөлгөөн хийхгүй байх ;

9.4.7      Шинжилгээгээр эерэг урвалтай гарсан малтай харьцахдаа хувийн хамгаалалтын хэрэгслийг ашиглаж байх, сүрьеэгийн халдвар авахаас сэргийлж эмнэлгийн үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдах ;


  • Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 11-р хороо, Зайсан, ш/х 53/03
  • Утас: + (976) 70111050
  • Факс: + (976) 70111050
  • И-Майл: info@scvl.gov.mn
Copyright © 2016 | Улсын Мал Эмнэлэг Ариун Цэврийн Төв Лаборатори.